Page 66 - demo
P. 66

МЭЛХИЙ ГҮНЖ

               Эрт урьд цагт гурван хүүтэй нэг хаан байжээ. Хөвгүүд нь эрийн цээнд хүрэхэд
               хаан хажуудаа дуудан,


               -       Өвгөрч хөгшрөхийнхөө  өмнө  би өөрийн хайрт хөвгүүд та нараа гэрлүүлж
               ачийнхаа зулайг үнэрлэмээр байна гэжээ. Хөвгүүд нь эцгээсээ,

               -       Адис  ерөөлөө    өг  дөө  ,  эцэг  минь.  Аль  газрын  ямар  хүний  үртэй
               биднийгээ гэрлүүлмээр байна даа? гэж асуухад хаан эцэг нь,

               -       Нум сумаа аваад цэлгэр талд гарцгаа. Сум хаана унана, тэнд та нарын
               заяаны  хань  бий  гэж  хэлэв.  Хөвгүүд  эцгээ  мэхийн  хүндлээд  нум  сумаа  аван
               цэлгэр талд гаран харваж гэнэ.

               Том  хүүгийн  сум  ноёны  үүдэнд  унаж,  ноёны  охин  сумыг  газраас  авлаа.  Дунд
               хүүгийн сум худалдаачны өргөн хашаанд унаж худалдаачны охин сумыг газраас
               авлаа. Бага хүү  Иваны сум шунгинан ниссээр алга болов. Иван сумаа эрэн явж
               явж  намагт  тулж  очвол  тэнд  нэг  мэлхий  сумыг  нь  тэврэн  сууж  байх  юм  гэнэ.
               Хаан хүү Иван,

               -       Мэлхий, миний сумыг өгөөч гэв.


               -       Намайг эхнэрээ болгон аваач! гэж мэлхий хэлэв гэнэ.

               -       Юу гэнээ, би яаж мэлхийтэй суух юм бэ?

               -       Надтай  суу  л  даа,  хувь  заяа  чинь  шүү.  Иван  гунихран  ганихран  аргаа
               барахдаа  мэлхийг  авч  гэртээ  авчирчээ.  Хаан  гурван  хурим  хийв.  Том  хүүгээ
               ноёны охинтой, дунд хүүгээ худалдаачны  охинтой, азгүй муу Иванаа мэлхийтэй
               гэрлүүлжээ. Хаан хөвгүүдээ дуудан,

               -       Гурван бэрийн хэн нь үйлэнд илүү  уран бэ? гэдгийг би мэдэхийг хүснэ.
               Маргааш  гэхэд  надад  нэг  нэг  цамц  оёж  өгөөрэй  гэжээ.  Хөвгүүд  нь  гэр  гэртээ
               буцав.  Хаан  хүү  Иван  ирээд  толгой  бөхийн  суув  гэнэ.  Мэлхий  шалан  дээгүүр
               үсчин байснаа,

               -       Хаан хүү Иван, юунд толгой гудайн сууна вэ? Гай зовлон тохиолдов уу?
               гэж асуув.


               -       Эцэг минь чамайг маргааш гэхэд цамц оёж авчир гэнээ.

               -       Хаан  хүү    Иван  минь,  бүү  гунихар,  одоо  унтаж  амар.  Оройноос  өглөө
               сэргэлэн гэдэг дээ гэж мэлхий хэлэв. Хаан хүү Иван унтмагц мэлхий довжоон
               дээрээ  үсрэн  гарч  мэлхийн  арьсаа  унагаан  үлгэрт  хэлшгүй  үгээр  бичишгүй
               үзэсгэлэнтэй  сайхан  Мэргэн  Василиса  болон  хувирав.  Мэргэн  Василиса  алга
               ташин,
   61   62   63   64   65   66   67   68   69   70