Page 70 - demo
P. 70

-       Хаан хүү  Иван, намайг өрөвдөөч, халгих их тэнгист минь оруулж өгөөч!
               гэж гуйжээ,

               Иван цурхайг тэнгист нь хаяад цааш эрэг даган явжээ. Яваад л байж, явж явж
               бөөрөнхий утас нь ой руу орлоо гэнэ. Ойд татах хаалга таглах цонхгүй, тахиан
               хөлт байшин эргэлдэн байна гэнэ.


               -       Байшинхан  байшинхан,  ар  ханаа  ой  руу  ангайх  хаалгаа  над  руу
               харуулаач гэж гэнэ.

               Байшинхан ар ханаа ой руу ангайх хаалгаа Иван руу харуулав. Иван байшинд
               орж явчихвал тахир ясан хөлтэй, тааз тулсан  хамартай Шулмас эмгэн махир
               шүдээ тавиур дээр тавиад есөн давхар туйпуутай пийшин дээр хэвтэж байв.

               -       Сайн эр, юу гэж явна? Ажлаас зугтаж явна уу, аль эсвэл эрж явна уу? гэж
               Шулмас эмгэн асуув.

               -       Хөгшин  чөтгөр  чи  эхлээд  намайг  ундалж  цайлаач.  Дараа  нь  хэрэг
               зоригийг  минь  асуугаач  гэж  хаан  хүү    Иван  хэлэхэд  эмгэн  Иваныг  ундалж
               цайлаад  унтах  ор  засаж  өгчээ.  Тэгэхэд  хаан  хүү    Иван  өөрийн  эхнэр  Мэргэн
               Василисаг эрж яваа үнэн учраа ярьжээ.

               -       Чиний эхнэр одоо Хорт Ясан хэдрэгийнд байгаа. Ясан хэдрэгтэй тэмцэнэ
               гэдэг амар биш. Ясан хэдрэгийн үхэл зүүний үзүүр дээр, тэр зүү  нь өндөг дотор,
               өндөг нугасны гэдсэн дотор, нугас туулайн гэдсэн дотор, туулай чулуун авдар
               дотор, чулуун авдар өндөр царсан дээр байгаа. Тэр царсыг Хорт Ясан хэдрэг
               хар нүднээсээ илүү  хайрлан хамгаалдаг даа гэж Шулмас эмгэн хэлэв. Хаан хүү
               Иван Шулмас эмгэнийд хоноод явахад өглөө  нь эмгэн түүнд өндөр царс хаана
               ургаж байгааг зааж өгчээ. Иван явсаар явсаар нөгөө  өндөр царсанд тулж ирэв.
               Найган шуугисан өндөр царсан дээр чулуун авдар гар хүрэхийн аргагүй өндөрт
               байв гэнэ. Гэнэт ханаас ч юм бэ, баавгай давхин ирж царсыг үндсээр нь булга
               татав  гэнэ.  Авдар  газар  унаж  хагарав.  Авдраас  туулай  огло  үсрэн  гарч  хар
               хурдаараа  зугтав.  Гэтэл  араас  нь  өөр  нэг  туулай  хөөн  гүйцэж  нөгөө    туулайг
               хэдэн  хэсэг  тас  татан  хаяв  гэнэ.  Тэгтэл  туулайн  гэдсэн  дотроос  нугас  гаран
               өндөр  гэгч  нисэн  одоход  эр  нугас  хөөн  гүйцэж  өндгийг  нь  унагаав.  Өндөг  хөх
               цэнхэр тэнгист унав. «Энэ их  тэнгисийн усан дотроос яаж тэр өндгийг олохов
               дээ!» гээд хаан хүү  Иван гашуун нулимсаа дуслуулан уйлав. Гэтэл гэнэт өмнө
               нь цурхай загас амандаа өндгийг зуучихсан  сэлээд ирлээ гэнэ. Хаан хүү  Иван
               өндгийг  хагалан  зүүг  гаргаж  аваад  үзүүрийг  нь  тас  тас  даран  хугалав.  Ингэж
               Иван зүүг хугалан үйхэд Хорт Ясан хэдрэг   байж ядан тийчилж тийчилж үхэв.
               Хаан хүү  Иван Ясан хэдрэгийн цагаан өргөө  рүү  яван очвол Мэргэн Василиса
               эхнэр нь гүйн гарч ирээд балын амтат уруулыг нь өнсэв гэнэ.

               Тэгээд хоёулаа өөрийн гэртээ буцаж ирээд өтөл насыг хүртэл амар сайхан аз
               жаргалтай амьдран суусан гэдэг.
   65   66   67   68   69   70