Page 68 - demo
P. 68
Иван баярлан талхаа алчуурт ороон эцэгтээ аваачиж өгчээ. Эцэг нь тэр үед том
хөвгүүдийнхээ бэлгийг авч байв. Эмгэн тагнаачийн хэлснээр хоёр ахын эхнэр
гурилаа шууд пийшин рүүгээ хийсэн юм чинь нэг нэг түлэнхий хар гурил болжээ.
Хаан том хүүгээсээ талхыг авч харснаа зарц барлагт өг гэв. Дунд хүүгийнхээ
бэлгийг аваад бас л зарц барлагт өгүүлэхээр түлхэв. Харин Иваныг талхаа
өгөхөд хаан эцэг нь,
- Энэ чинь ёстой баяр ёслолоор идэх талх шиг талх байна даа гэжээ.
Тэгээд гурван хүүдээ маргааш эхнэрүүдтэигээ цуг найранд ир гэж хэлжээ.
Хаан хүү Иван дахин толгой гудайн гунигтай буцжээ. Мэлхий шалан дээгүүр
үсчин,
- Вуаг вуаг, хаан хүү Иван, юундаа гуниглаа вэ? Хаан эцэг чинь гашуун үг
хэлэв үү? гэхэд Иван,
- Мэлхий минь, би яаж ч гуниглахгүй байх юм бэ дээ. Эцэг найрандаа
эхнэртэйгээ ир гэж байна. Гэтэл би чамайг яаж хүн олонд үзүүлэх вэ? гэж
хариулав.
- Хаан хүү Иван минь, бүү гунь. Найранд чи ганцаараа яв, би араас чинь
очно. Түг таг хийх их чимээ сонсоод бүү айж сандраарай, харин юу болохыг
асуувал «Энэ миний мэлхий хайрцагт суугаад ирж явна» л гээрэй гэж мэлхий
хэллээ гэнэ.
Хаан хүү Иван найранд ганцаараа явав. Хоёр ах нь гоёж гоодсон эхнэрүүдээ
дагуулан иржээ. Иваныг харан шоолж дооглон инээлдэн зогсоно.
- Яагаад ганцаараа ирээ вэ? Мэлхийгээ алчуурт боогоод аваад ирэхгүй. Чи
тийм үзэсгэлэнт бүсгүй хаанаас олоо вэ? Их намгийг нэгжиж байж олсон байхаа
гэлцэнэ. Хаан хөвгүүд бэрүүдтэйгээ, хүндэтгэл ихэд зочидтойгоо зэрэгцэн
амттан шимтэн өрсөн аварга том царсан ширээнээ сууж найр эхэлжээ. Гэнэт түг
түг хийх их чимээ гарч ордон шилтгээн чичрэн доргив гэнэ. Зочид айн сандарч
суусан газраасаа сугаран босоход Иван,
- Хүндэтгэл ихэд зочид минь, бүү ай, бүү сандар. Миний мэлхий
хайрцагт суугаад ирж яваа нь энэ гэлээ. Хааны ордны үүдэнд зургаан цагаан
морь хөллөсөн алтан сүйх ирж зогсоход тэндээс тааж хэлж баршгүй тайлж
зурж болшгүй, үлгэрийн дагина гэмээр үзэсгэлэн гоо, од гялбалзсан номин
хувцастай, огторгуйн тунгалаг сар толгой дээр нь гэрэлтсэн Мэргэн Василиса
гарч ирэв гэнэ. Мэргэн Василиса хаан хүү Иваныг гараас нь түшин авч амттан
шимтэн өрсөн аварга том царсан ширээнээ суув. Зочин олон сууж идэж дуулж
хуурдаж эхэллээ. Мэргэн Василиса аягатай дарсаа уугаад үлдсэнийг нь зүүн
ханцуй руугаа цутгачихлаа гэнэ, амсаж идсэн махныхаа ясыгбаруун ханцуй
руугаа шидчихэж гэнэ. Албаар ингэж үзүүлснийг нь ах нарын эхнэр дуурайв
гэнэ. Ууж идэж цадаад дуулж бүжиглэх болов. Мэргэн Василиса Иваныг аван