Page 64 - demo
P. 64

нь давирхайдан тэнгист хаяжээ. Емеля унтаж унтаж сэрсэн чинь тас харанхуй,
               хөдөлж болохгүй давчуу байхад гайхан,. - Бн хаана байнаа? гэжээ.

               -       Емеля минь,  ямар  уйтай  хорсолтой  байна  вэ!  Биднийг  торхонд  хийгээд
               тэнгист хаясан гэх хариу сонсогдов.


               -       Чи хэн бэ?

               -       Би Марья гүнж байна. Тэгэхэд Емеля,

               -       Емеля  миний  хүслээр  Илбэт  цурхайн  тушаалаар  Далайн  эрчит  салхи
               минь, Давирхайт том торхыг минь Улайран шаргалтах элсэн дээр

                Усгүй хуурай эрэг дээр гаргаж хаяач! гэж шивгэнэв. Хүчит салхи үлээн, хүйтэн
               тэнгис давалгаалав, төмөр бүслүүрт торхыг түлхэн өнхрүүлсээр эрэг дээр хаяв
               гэнэ. Емеля Марья гүнж хоёр торхноос гарлаа.

               -       Емеля минь, хоёулаа орон гэргүй одоо яаж амьдрах вэ? Ямар нэг орон
               босгооч гэж Марьяг хэлэхэд Емеля,


               -       Залхуу хүрээд байна аа... гэв. Марья дахин дахин гуйхад Емеля,

               -       Емеля миний хүслээр Илбэт цурхайн тушаалаар Алтан дээвэртэй чулуун
               ордон Асарлан сүндэрлэн босогтун! гэж хэлэв.

               Түүнийг ингэж хэлмэгц алтан дээвэртэй чулуун ордон асарлан сүндэрлэн босов
               гэнэ. Эргэн тойронд нь нов ногоон цэцэрлэг нуга нэлийж, цэцэг навч дэлгэрэн,
               жигүүртэн  шувуу  жиргэн  дуулна  гэнэ.  Марья  гүнж  Емеля  хоёр  ордондоо  орон
               гэрэлтэй цонхныхоо хажууд суув.

               -       Емеля,  чи  сайхан  эр  болон  хувирч  болохгүй  юу?  гэж  Марьяг  асуухад
               Емеля,

               -       Емеля  миний  хүслээр  Илбэт  цурхайн  тушаалаар  Төрсөн  бие  минь
               одоохон


               Зурсан юм шиг сайхан бол гэж шивгэнэв. Емеля тэр даруйхнаа үлгэрт хэлшгүй
               үзгээр бичишгүй сайхан залуу болов гэнэ.

               Яг  тэр  үед  хаан  анд  явж  байгаад  урьд  өмнө    үзэгдээгүй  шинэ  ордон  байхыг
               хараад,

               -       Миний газар нутаг дээр хэн ингэж хэлж асуулгүйгээр ордон бариа вэ! гээд
               «Мэдээд ир!» гэж элчээ явуулав.

                Элч зарц нар нь ордны цонхон доор ирээд асуухад Емеля,

               -       Хаан эзэн өөрөө  манайд зочлог, хаанахын хэн болохоо би ганцхан түүнд
               хэлнэ гэв.
   59   60   61   62   63   64   65   66   67   68   69