Page 62 - demo
P. 62
уягдан дарагд... гэж Емеляг хэлэхэд сүх нь хуурай мод цавчин унагаж, унасан
мод түлээ чарган дээр ачигдаж, уяа олсоор уягдан дарагдав гэнэ. Дараа нь
Емеля сүхэндээ өргөж даахуйц бороохой цавчиж үг гэж тушаав. Тэгээд л,
- Емеля миний хүслээр Илбэт цурхайн тушаалаар Чарга минь, гэр лүүгээ
давхиад!... гэж шивгэнэв.
Чарга нь гэрийнхээ зүг хурдлан давхив. Дахиад л нөгөө хүн амьтныг дайрч
түлхэн унагасан гудамжаараа өнгөрч явтал тэнд уурлаж өширсөн хүмүүс
хүлээж байв. Емеляг шүүрэн авч чарган дээрээс нь унагах гэж татаж чангаан,
балбаж нүдэн, хараан загнав гэнэ. Емеля тэсэхээ байхаар амандаа,
- Емеля миний хүслээр Илбэт цурхайн тушаалаар Бороохой минь, эднийг
Больё гэтэл балбаад өгөөч!.. гэж шивгэнэжээ.
Бороохой хүмүүсийг балбаж нүдэж гарахад хүмүүс зугтан одов. Емеля гэртээ
ирээд пийшин дээрээ гаран хэвтжээ. Емелягийн энэ явдлыг хаан сонсоод
ордонд авчир гэж нэгэн цэргийн даргаа явуулжээ. Дарга тэр тосгонд ирэн
Емелягийнд ороод,
- Тэнэг Емеля гэдэг чи юу? гэж асуув.
- Яах гээв? гэж Емеля пийшин дээрээсээ асуув.
- Хувцсаа хурдан өмс, хаанд чамайг аваачиж өгнө.
- Залхуу хүрээд байна аа...
Дарга уурлан Емеляг алгадаад авав. Тэгэхэд Емеля амандаа,
- Емеля миний хүслээр Илбэт цурхайн тушаалаар Бороохой минь, энэ
даргыг Больё гэтэл нь балбаад өгөөч! гэж шивгэнэжээ.
Бороохой үсрэн цэргийн даргыг балбаж нүдэхэд дарга амь мэнд зугтан одов
гэнэ.
Емеляг авчирч чадаагүйд хаан ихэд гайхан, хамгийн том генералаа явуулав.
- Тэнэг Емеляг авчрахгүй бол толгойтий чинь авна! гэжээ.
Генерал үзэм, чавга, боов, чихэр худалдан аваад нөгөө тосгонд ирэн
Емелягийн бэргэн эгч нараас нь Емеля юунд дуртай вэ? гэж асуужээ.
- Эелдэг зөөлөн ярьж хэлж, гоёмсог хүрэм амлах юм бол Емеля юу ч
гуйсан хийгээд өгнө, юу ч гэсэн за гэнэ дээ гэж гэнэ.
Генерал Емеляд үзэм, чавга, боов, чихэр өгөөд,
- Емеля, яагаад чи пийшин дээрээ хэвтээд байгаа юм бэ? Алив хоёулаа
хаанд бараалхъя! гэж гэнэ.