Page 59 - demo
P. 59
Мөнгөн таваг хангинан дуугарч таваг дээр оросын хот тосгон дараа дараалан
харагдаж, туг далбаа намируулсан цэргийн хороо жигдрэн жагсаж аравт
зуутаар зэрэгцэн зогсох нь үзэгдсэнээ их буугаар галлаж бөөн үүл хуйлран
босож халхлан далдлав гэнэ.
Шимт улаан алим шидэт мөнгөн таваг дээгүүр өнхрөн бөмбөрөн дахин таваг
дээр тэнгис далай давалгаалан долгилж хун шувуу шиг хөлөг онгоц хөвөн
далбаа дарвуул нь салхинд хийсэн харагдсанаа бас л их буугаар галлан бөөн
үүл хуйлран босож халхлан далдлав гэнэ. Тэгснээ дахин шимт улаан алим
шидэт мөнгөн таваг дээгүүр өнхрөн бөмбөрөн таваг дээр хөх цэнхэр тэнгэр
цэлийж гэрэлт наран гэгээн сарны цаагуур нуугдан бөмбөрч, од мичид тойрон
бүжгээ эхлэхэд бэлдэн, хун шувуу нуур усандаа дуулан ганганах нь үзэгдэв гэнэ.
Хаан энэ ид шидийг үзэн гайхан зогсоход үзэсгэлэнт Маша охин нулимсаа
цувруулан,
- Эрхэм хаантан, та энэ мөнгөн таваг улаан алимыг авч хайрлаач. Харин
эгч нарын минь амь насыг өршөөн хэлтрүүлээч гэж гуйв.
Хаан өвдөг сөгдсөн Машаг өргөн босгож,
- Үүрийн чинь таваг мөнгө юм, өр зүрх чинь алт юм. Хамаг
баялгийн .эзэгтэй, хаан миний эхнэр болооч! Чиний гуйсан ёсоор хоёр эгчийг
чинь би өршөөн хайрлана гэлээ.
Хааны ордонд хамаг баялаг бэлэн хойно агуулах саваа онгойлгон амттан
шимтэнийг гарган хотол олныг донсолгосон их найр хуримыг тэр дорхноо хийж
тэнгэрийн одыг унатал газрын хөрсийг халцартал дуулж бүжиглэв гэнээ.