Page 55 - demo
P. 55

Эгч дүү хоёр дахиад л цаашаа гүйж явав. Хунгалуу шувууд эргэж нисэн эгч дүү
               хоёрыг харахаа шахав. Одоо яанаа? Аюул аюул! Алимын мод харагдав.

               -       Алимын мод минь, биднийг далдалж нуугаад өгөөч!


               -       Ойн алимнаас минь ид дээ!

               Охин  ойн  алимнаас  идээд  онцгой  их  баярлалаа  гэж  хэллээ.  Алимын  мод
               тэднийг  мөчрөөрөө  бүрхэж,  навчаараа  хучив.  Хунгалуу  шувууд  харсангүй
               хажуугаар нь нисээд нисээд өнгөрчээ.

               Эгч дүү хоёр дахиад л цаашаа гүйж явав. Одоо ч гэр нь ойрхон болжээ. Гэтэл
               хунгалууд тэднийг олоод харчихав, олон талаас нэгэн зэрэг шунган нисэж, гүр
               гүр  дуугаран  далавчаа  сэр  сэр  сэвэн  дайрч  дүүгий  нь  охины  гараас  булааж
               авахыг шахлаа. Охин пийшингийн дэргэд гүйж ирээд,

               -       Пийшин минь, эгч дүү  хоёрыг халхалж нуугаад өгөөч!

               -       Хар гурилан боовноос минь ид.


               Охин  боовноос  авч  амандаа  хийгээд  дүүтэйгээ  цуг  пийшингийн  аманд  орж
               нуугдан  суув.  Хунгалуу  шувууд  гүр  гүр  дуугаран  далавчаа  сэр  сэр  сэвэн
               эргэлдэн эргэлдэн ниссэн ч эгч дүү хоёрыг олсонгүй, эмгэн Шулмастаа хоосон
               буцжээ.

                Охин пийшинд баярлалаа гялайлаа гээд дүүтэйгээ цуг гэртээ гүйн ирэв.

               Тэгтэл ч эцэг эх хоёр нь эргээд ирж гэнээ.
   50   51   52   53   54   55   56   57   58   59   60