Page 50 - demo
P. 50

-       Чадалгүй яах вэ! Хаана ч амьдрахгүй юм чинь надад ялгаа юу байх вэ!
               гэв.

               Худалдаачид хөлөг онгоц руугаа эргэн очоод найрлан суув.


               -       Хүүе  Наум,  тэрийг  аваад  ир!  Хүүе  Наум,  энийг  аваад  ир!  гэж  хашгиран
               идэж идэж ууж ууж согтоод суусан газраасаа босож чадалгүй өнхрөн унацгаав.

               Андрей харваач ордондоо «Хөөрхий миний зарц Наум одоо хаана байгаа бол
               доо?» гэж гунихран суутал гэнэт хажууханд нь,

               -       Би энд байна. Юу хэрэгтэй вэ? гэж гэнэ. Андрей баярлан,

                -      Хүүе Наум минь, одоо хоёулаа төрөлх нутаг руугаа буцах цаг болсон биш
               үү? Залуу эхнэр минь хүлээж суугаа. Намайг гэрт минь хүргээд өгөөч гэв.

               Хуй салхи хуйлран дэгдэж Андрейг шүүрэн авч төрөлх нутгийнх нь зүг давхив.


               Нөгөө  худалдаачид сэрмэгцээ л шараа тайлах гээд,

               -       Хүүе  Наум, хоол унд авчир, хурдал хурдал! гэж хашгирав.

               Хэчнээн  хашгирч,  хэчнээн  дуудлаа  ч  юу  ч  байдаггүй.  Өндийн  босож  харваас
               өнөөх  арал  ч  байдаггүй.  Хөх  ус  хөөсрөн  шуугихаас  өөр  юм  харагдсангүй.
               Худалдаачид «Ээх, муу санаат хүн биднийг хуурчээ!» гэж гаслан халаглаад, яах
               ч  аргагүй  болсон  тул  дарвуул  далбаагаа  өргөн  зорьсон  газрыг  чиглэн  хөвөн
               одов.  Андрей  харваач  төрөлх  нутагтаа  ирээд  гэрийнхээ  гадаа  буувал
               байшингийнх нь оронд шатаж харласан хар яндан гозойж байв.

               Андрей толгой гудайлган шаналан гунигласаар хотоос гарч хөх тэнгисийн эрэг
               дээр  хүн  амьтангүй  газар  ирээд  сууж  байв.  Гэнэт  хаанаас  ч  юм  бэ,  нэг  бор
               хүүрзгэнэ  нисэн  ирж  газар  мөргөөд  Марья  гүнж  болон  хувирав  гэнэ.  Андрей
               эхнэрээ тэврэн авч хоёул баярлан уулзав.

               -       Чамайг  явснаас  хойш  би  бор  хүүрзгэнэ  болон  ой  шугуй  дээгүүр  нисэн
               амьдарч  байна.  Хаан  намайг  авах  гэж  гурван  удаа  элч  илгээгээд  намайг
               олоогүйдээ уурлан хилэгнэж орон гэрийг маань шатаасан гэж Марья гүнж ярив.


               Тэгэхэд Андрей,

               -       Хүүе Наум, хөхрөх тэнгисийн эрэг дээрх хүн амьтангүй энэ газар ордон
               цамхаг босгож болох уу? гэхэд Наум,

                -      Бололгүй  яах  вэ!  Одоохон!  гээд  нүд  ирмэхийн  зуур  хааны  ордноос
               гоёмсог  сайхан  ордон  бий  болгов  гэнэ.  Үзэсгэлэнт  ногоон  цэцэрлэгт  нь  өнгө
               өнгийн шувууд дуулна гэнэ. Зам жимээр нь янз янзын сонин хачин амьтад үсрэн
               дэгдэнэ гэнэ.
   45   46   47   48   49   50   51   52   53   54   55