Page 49 - demo
P. 49

-      Сайн  сэтгэлт  хүн  минь,  энэ  гайхамшгийг  хэн  босгосон  бэ?  гэж  тэднийг
               асуухад Андрей,

               -       Миний зарц Наум нэг шөнийн дотор барьж босгосон гэв.


               Тэгээд Андрей зочдоо ордондоо урин залж дайлж зочлов.

               -       Хүүе  Наум, биднийг хооллооч!

               Амттан  шимтэн  арз  дарсаар  дүүрэн  ширээ  өмнө  нь  нүд  ирмэхийн  зуур  бий
               болно. Худалдаачид уулга алдан,

               -       Сайн сэтгэлт хүн минь, чи бидэнд энэ зарц Наумаа өгөөч, оронд нь юу
               дуртайгаа аваач гэцгээлээ.

               -       Солиход ч болж байна. Харин та нарт дур татах юу байгаа юм бэ?


               Нэг  худалдаачин  өврөөсөө  бороохой  гаргаж  ирээд  энэ  бороохойд  «Алив
               бороохой  минь,  энэ  хүнд  амтаа  нэг  үзүүлээдхээч!»  гэж  хэлэхэд  л  бороохой
               өөрөө  балбан нүдэж ямар ч хүнийг болгоод өгнө, хашраагаад өгнө гэв. Хоёр
               дахь  худалдаачин  хормой  дороосоо  нэг  сүх  гаргаж  ирээд  ирийг  нь  доош
               харуулбал сүх өөрөө  тас тас цавчин яах ийхийн зуургүй нэг хөлөг онгоц, хоёр
               хөлөг  онгоц  хийгээд  тавчихав  гэнэ.  Хөлөг  онгоцнууд  тэнгист  хөвж  их  буугаар
               буудан эрэлхэг усан цэргүүд зарлиг тушаал хүлээн зогсоно.

               Худалдаачин  сүхнийхээ  ирийг  дээш  харуулбал  хөлөг  онгоцнууд  байгаагүй  юм
               шиг  л  алга  болов  гэнэ.  Гурав  дахь  худалдаачин  халааснаасаа  цоор  хөгжим
               гаргаж  ирээд  үлээтэл  морьтой  явган  олон  цэрэг  их  буу,  зэр  зэвсэгтэйгээ  бий
               болов  гэнэ.  Их  цэрэг  жагсан  жигдрэн  алхахад  хөгжим  хангинаж  туг  залаа
               намиран, морьтой жанжнууд дүүхэлзэн зарлиг тушаал хүлээнэ гэнэ.

                Худалдаачин  цоорынхоо  нөгөө         үзүүрээс  үлээвэл  их  цэрэг  гэнэт  алга  болов
               гэнэ. Андрей харваач,

               -       За та нарын ид шид дур татах сайн л юм байна, гэхдээ минийх илүү  үнэ
               цэнэтэй дээ. Хэрвээ миний зарц Наумыг авъя гэвэл энэ гурваа гурвуулангий нь
               л өгч байж ав даа гэв.

               -       Ганцын оронд гурав гэдэг арай их биш үү?


               -       За тэгвэл солихгүй ээ.

               Худалдаачид бодож бодож «Бороохой, сүх, цоор гурваар бид яах юм бэ! Наум
               зарцтай болбол санаа зовох юмгүй өдөр шөнөгүй хоол ундаар цатгалан өглөө
               үдэшгүй арз дарсаар цутгалан суух болно» гэж шийджээ. Худалдаачид Андрей
               харваачид бороохой, сүх, цоор гурваа өгөөд,

               -       Хүүе Наум, бид чамайг авлаа шүү! Чи бидний үнэнч зарц болж чадах уу?
               гэж хашгиран асуухад үл үзэгдэх дуу,
   44   45   46   47   48   49   50   51   52   53   54