Page 46 - demo
P. 46
Шулмас эмгэн Мэлхий вауглий эмгэнийг аваад гэртээ нисэн ирж саванд сүү
саагаад сүүн дотроо мэлхийгээ суулгаад Андрейг өглөө эрт сэрээн,
- За хүндэт хүргэн минь, босож хувцасла. Бүлээн сүүтэй энэ савыг аваад
яв, дотор нь мэлхий байгаа. Миний морийг унаад гал гол хүр, тэнд очоод морио
хаяад савнаасаа мэлхийгээ гаргаарай. Мэлхий чамд хаашаа явахыг зааж хэлж
өгнө гэв.
Андрей босож хувцаслаад Шулмас эмгэний морийг унаж савтай сүүгээ аван гал
голыг зорин давхив гэнэ. Араатан амьтан алхан гаталж чаддаггүй, жигүүртэн
шувуу нисэн давж болдоггүй гал голын дэргэд давхин ирэв гэнэ. Андрей
мориноосоо буухад Мэлхий эмгэн,
- Намайг савнаас минь гаргаач, би чамайг гал гол дээгүүр гарахад тусалъя
гэлээ.
Андрей савнаасаа Мэлхий вауглий эмгэнийг гарган газар тавихад,
- За сайн эр минь, миний нуруун дээр морд гэж гэнэ. Андрей,
- Эмээ минь, та юу ярина вэ! Ийм жижигхэн таныг би бяц дарах биз ээ
гэвэл,
- Бүү ай, бяц дарж чадахгүй ээ. Харин сайн бариад суу гэх юм гэнэ.
Тэгээд Андрей түүн дээр суухад Мэлхий вауглий эмгэн биеэ хийлэн үлээж
хөөсөөр хөөсөөр бухал өвс шиг том болов.
- Сайн бариад сайн сууж байгаа биз?
- Сайн сайн, би ойчихгүй.
Мэлхий вауглий дахин хөөж бөмбийсөөр нуруу өвс шиг том болов.
- Сайн бариад сууж байна уу, ойчихгүй биз?
- Сайн сайн, би ойчихгүй.
Мэлхий вауглий дахин биеэ хийлж үлээсээр өндөр уул шиг болоод тап хийтэл
үсрэн гал голын цаана гараад дахиад бага болов гэнэ.
- За сайн эр минь, энэ жимээр ороод яв. өмнө чинь цамхаг ч биш, байшин
ч биш, амбаар ч биш нэг юм байгаа.
Чи тийшээ ороод пийшингийнх нь ард зогс. Тэндээс л үл мэдэх юмыг олно доо
гэж зааж өгөв. Андрей жимээр орон явбал өмнө нь тагт довжоогүй таглах
цонхгүй намаг хөлмөгт хучигдсан навтгар муу байшин байна гэнэ. Андрей тэр
байшинд ороод пийшингийнх нь ард зогсов.