Page 41 - demo
P. 41
- Оронд нь энэ шинэ хүнийг ав гэлээ.
Тэгтэл чөтгөрүүд хөгшин хааныг тэргэнээс суллан оронд нь хааны зөвлөхийг
хөллөөд хоёр талаас нь бороохойгоор гуядан хөөж одов.
Андрей харваач хөгшин хаанаас энэ тивд яажшуухан амьдарч байгааг нь
асуухад хаан,
- өө муу муу, энэ тивд тун муу амьдарч байна! Хүүд минь мэхийн
мэндлээд «Хүн битгий гомдоож яваарай» гэж намайг захиж байна гэдгийг сайн
хэлээрэй. Эсвээс энэ тивд бас л над шиг зовно.
Хөгшин хаан дөнгөж ингэж хэлээд байтал чөтгөрүүд хоосон тэрэгтэйгээ буцаад
ирэв. Андрей хөгшин хаантай салах ёс хийгээд чөтгөрүүдээс хааны зөвлөхийг
аван буцах замдаа оржээ.
Тэгээд улс орондоо буцаж ирээд хааны ордонд оров. Хаан харваачийг
хармагцаа уурлан,
- Чи буцаж ирдэг яасан зүрхтэй хүн бэ? гэхэд Андрей,
- Би диваажинд очоод ирлээ. «Хүн битгий гомдоож байгаарай» гэж танд
тун сайн захиарай гэж эцэг чинь хэлсэн дээ. Тэр тивд таны эцэг их л муу
амьдарч байна гэнээ.
- Тэр тивд очиж, миний эцэгтэй уулзсанаа чи юугаар нотлох юм бэ?
- Таны зөвл?хийн нуруун дээр чөтгөрүүд бороохойдсон ор мөр одоо
болтол хэвээрээ байгаа шүү. Ингээд хаан итгэхээс өөр аргагүй болж Андрейг
гэр лүү нь явуулжээ. Харин зөвлөхдөө дахин,
- Харваачийг тонилгох арга бод! Бодохгүй бол миний сэлэм гялс чиний
толгой бөндгөс! гэж зарлигджээ. Хааны зөвлөх бүр ч шаналан толгой гудайлган
явсаар нэгэн дарсны газар орон дарс авчир гэж хашгирчээ. Гэтэл ноорхой нэгэн
эр гүйн ирж,
- Хааны зөвлөх юундаа гунигтай байна вэ? Надад нэг аяга дарс аягалчих
би арга ухаан заагаад өгье гэж гэнэ. Хааны зөвлөх түүнд нэг аяга дарс өгөөд юу
болсныг цөмийг ярьжээ.
- За сонсож бай. Миний хэлэх энэ зүйлийг хүн хийж гүйцэтгэх нь бүү хэл,
бодож олоход амаргүй юм. Чи хаандаа очоод Андрейг зуун уулын цаанатаа
зургаан улсын тэртээ байдаг нойрсуулагч муурыг авчруулахаар явуул гэж хэл
гэжээ.
Хааны зөвлөх хаандаа гүйн ирж Андрейг тонилгох уран арга олсноо ярив. Энэ
санал хаанд их л таашаагдаж тэр дороо л Андрейг дуудуулав.