Page 37 - demo
P. 37
ЭС МЭДЭХ ЗҮГТ ЗОРЧ, ҮЛ МЭДЭХ ЮМЫГ АВЧИР
Эрт урьд цагт ганц бие нэг хаан байжээ. Андрей гэгч мэргэн харваачтай
юмсанжээ.
Нэг өдөр Андрей харваач ан гөрөөнд яваад өдөржингөө ой шугуйгаар хэссэн
боловч ан ав олз омог дайралдсангүй. Тэгээд үдшиин хэрд их л урамгүй буцаж
явтал нэг хүүрзгэнэ шувуу модон дээр сууж байх харагдав гэнэ. «Хоосон
буцсанаас энэ шувууг аваад явъя» гэж бодоод харватал шархдан газар унажээ.
Андрей хүүрзгэнэ шувууны хүзүүг нугалж үүргэвчиндээ хийхээр газраас автал
шувуу хүний хэлээр,
- Алтан амийг минь өршөөгөөч, ам хүзүүг минь бүү мушгиач! Амьдаар
минь аваачаад цонхон дээрээ суулга, тэгээд зүүрмэглэж эхэлмэгц баруун
гараараа цохиод аваарай. Тэр цагт танд аз жаргал ирнэ гэх юм гэнэ. Хүний
хэлээр ярьдаг сонин шувуу анх удаагаа үзсэн Андрей хормын зуур гайхашран
зогссоноо шувууны хүссэнээр бүгдийг хийхээр шийдэж хүүрзгэнэ шувууг гэртээ
аваачин цонхон дээрээ суулгаад хэзээ л үүрэглэх бол гээд харуулдан зогсжээ.
Хүүрзгэнэ удсан ч үгүй далавчин доогуураа толгойгоо шургуулан үүргэлж эхлэв
гэнэ. Андрей хэлсэн ёсоор нь баруун гараараа цохиод автал шувуу элгээрээ
харуулдан газарт унуутаа үгээр хэлшгүй үзэсгэлэн гоо, үлгэрийн дагина мэт
Марья гүнж болон хувирав гэнэ. Тэгээд,
- Авчирч намайг чадсан юм чинь асран халамжилж чадах биз дээ. Энэ
ганц насны чинь элбэрэлт хань чинь болъё гэж өгүүлжээ.
Тэгээд мэргэн харваач Андрей Марья гүнжтэй ханилан сууж амар сайхан
амьдрах болжээ. Гэхдээ Андрей үүрийн гэгээнээр босож өдөржин ой модоор
явж элдэв ан авлаж эзэн хаанаа баярлуулдаг эртний уламжлалт албаа өчүүхэн
төдий ч мартаагүй гэнэ. Марья нэг удаа нөхөртөө,
- Андрей минь, амьдрал маань ядуухан байна. Чи хүнээс зуун рубль
зээлдэж олоод өнгө өнгийн торгон утас авчирч өгөөч, хоёулаа ахуй амьдралаа
дээшлүүлье гэж гэнэ. Андрей олон хүнээс ганц нэгээр зээлдсээр зууд хүргэн
өнгө өнгийн торгон утас худалдан аваад Марья гүнжид авчирч өгчээ. Марья
гүнж утсыг нь аваад,
- Оройноос өглөө сэргэлэн гэдэг дээ, за одоо чи унтаж амар гэжээ.
Андрейг унтсаны дараа Марья гүнж авчирсан утсаар нь шөнөжингөө хивс нэхэн
суужээ. Улс гүрнээ бүхэл бүтнээр нь, хот тосгон, уул шугуй, ус мөрөнтэй нь
багтаан, хөх тэнгэрт нь жигүүртэн шувуу ниссэн, хөглөгөр хаданд нь ан гөрөө
сүлжилдсэн, хөлгүй далайд нь загас жараахай сүрэглэсэн, нар сар ээлжлэн
гийсэн, навч цэцэг нь эрээлэн алагласан, урьд өмнө үзэгдэж харагдаагүй
сайхан хивс нэхэж гэнээ.