Page 33 - demo
P. 33
- Илбэт үүлэн бор морь минь, эрээн уулыг эрэлзтэл эрэг газрыг жирэлзтэл
давхиад ирээч! гэж дуудлаа.
Тэгтэл ч хамрынх нь нүхнээс дөл дүрэлзсэн, чихнээс нь утаа олгойдсон нэгэн
морь тэнгэрээс унасан мэт давхиж ирэхэд газар дэлхий ганхан чичрэв гэнэ.
Иван мориныхоо баруун чихээр ороод зүүн чихээр гарч тааж хэлж баршгүй
тайлж зурж болшгүй сайхан төрсөн сайн эр болон хувирч гэнэ. Үй олон ард
үймэлдэн гайхав гэнэ, Үг дуугарч чадалгүй уулгалан суув гэнэ.
Хөлгүй их найрыг хөгжилтэй хурим залгаж гэнэ, сонин үлгэр ингээд төгслөө,
сонссон хүнд гялайлаа.