Page 35 - demo
P. 35

-       Даараагүй ээ, даараагүй, Жавар өвөө минь! гэлээ. Тэгэхэд Жавар өвгөн
               охиныг өрөвдөн дулаахан дээлээр хучин, өдөн хөнжлөө  нөмөргөв.

               Хойт  эх  охиныг  оршуулах  юм  бэлдэн  хуймаг  бин  хайрч  өвгөнийг  хашгиран
               загнан,


               -       Алив,  хөгшин  зөнөг  толгой  чи  яваад  охиноо  аваад  ир,  одоо  оршуулах
               болсон биз! гэлээ.

               Өвгөн  ой  руу  явж  нөгөө    газраа  ирвэл  том  гачуурын  доор  охин  нь  халууцан
               хацар  нь  улайчихсан,  булган  дээл,  алт  мөнгөн  гоёл    өмсөж  зүүчихсэн,
               хөгжилтэй  хөөртэй  зогсож  байв  гэнэ.  Охиных  нь  хажууд  үнэт  бэлэг  дүүрэн
               хайрцаг сав өрөөстэй гэнэ.

               Өвгөн  баярлан  охиноо  чаргандаа  суулган  бэлэг  сэлтийг  нь  ачин  гэрийн  зүг
               давхижээ.

               Хойт эх гэртээ хуймаг бин хайрна, ширээн доорх нохой нь,

               -       Хав, хав! өвгөний охин алт мөнгөнд хучигдан ирж явна, эмгэний охиныг
               эр нөхөр авахгүй дээ гэх юм гэнэ. Хойт эх нохойд бингээсээ шидэж өгөөд,


               -       Худлаа хуцаад байх юм! «Эмгэний охиныг эр нөхөр авна, өвгөний охины
               ясыг авчирч явна» гэж хуцаач! гэв.

               Тэгтэл нохой ахиад л,

               -       Хав хав! өвгөний охин алт мөнгөнд хучигдан ирж явна, эмгэний охиныг эр
               нөхөр авахгүй дээ! гэх юм гэнэ. Хойт эх бингээсээ шидэж өгсөн ч нохой нөгөө  л
               хэлдгээ  хэлнэ  гэнэ,  нохойгоо  гуядаж  шавхуурдаж  үзэж  гэнэ,  нохой  нөгөө    л
               хэлдгээ хэлээд хуцах юм гэнэ.

               Гэнэт  хаалга  дуугаран  үүд  нээгдэн  гэрэл  гэгээ  цацарсан  алт  мөнгөн  гоёлтой
               булган дээлтэй сайхан охин орж ирсэн нь өвгөний охин байв. Хойноос нь үнэт
               их бэлэгтэй том том хайрцаг сав оруулж ирэв. Хойт эх гараа алдлан уулгалж...

               -       Хүүе, хөгшин толгой чи морио хөллө!  Миний охиныг тэр газраа аваачаад
               орхи...


               Өвгөн чаргандаа эмгэний охиныг суулган ойд аваачин нөгөө  том гачуурын доор
               гүн их хунгар дээр буулгаж орхиод буцаж ирэв гэнэ. Эмгэний охин дааран эрүү
               ам нь хавиран сууна. Жавар өвгөн  гачуураас гачууранд үсрэн тас няс хийтэл
               ороолгон исгэрэн, эмгэний охиныг харж байснаа,

               -       Охин минь, даараагүй биз дээ? гэхэд эмгэний охин,

               -       Яасан хүйтэн юм бэ! Тас няс хийтэл бүү  үлээгээч! гэж орилов гэнэ.

               Жавар улам доошлон бууж улам ширүүн шууран үлээгээд,
   30   31   32   33   34   35   36   37   38   39   40