Page 58 - demo
P. 58

-       Зэгсэн  бишгүүр,  дуул  дуул,  залуухан  малчныг  баясга  баясга.  Улаахан
               алим  мөнгөн  тавагны  төлөө  залуухан  миний  амь  насыг  хороосон  доо,
               хороосон...  гэв.  Малчин  айн  тосгонд  гүйн  очиж  хүмүүст  энэ  тухайгаа  ярьжээ.
               Хүмүүс уулга алдан, яанаа ийнээ болов. Машагийн эцэг ч гүйж ирэн бишгүүрийг
               гартаа авмагц бишгүүр бас л өөрөө дуугаран,

               -       Зэгсэн бишгүүр, дуул дуул, түрүүлсэн аавыг минь баясга баясга. Улаахан
               алим мөнгөн тавагны төлөө залуухан миний амь насыг хороосон доо, хороосон
               гэлээ. Эцэг уйлан хоньчноос «Зэгс огтолж авсан газраа зааж өгөөч!» гэж гуйв.

               Малчин  нөгөө    жижигхэн  овгорынхоо  дэргэд  тэднийг  авчрав.  Хус  модны
               ёроолоор  номин  ногоон  цэцэг  дэлгэрэн,  модны  мөчир  дээр  хөх  бух  шувуу
               дуулан  жиргэнэ  гэнэ.  Овгорыг  ухвал  Маша  хэвтэж  байлаа.  үхсэн  мөртлөө
               амьдаасаа  илүү  үзэсгэлэн  гоо  болчихсон,  хацар  нь  улайчихсан  унтаж  байгаа
               юм шиг харагдана. Бишгүүр хангинан,


               -       Зэгсэн  бишгүүр,  дуул  дуул,  хөөрхий  жаахан  намайг  хоёр  эгч  минь  ойд
               авчирсан, улаахан алим мөнгөн тавагны төлөө залуухан  амийг минь хорлосон.
               Зэгсэн  бишгүүр  минь,  дуул  дуул,  хайртай  буурал  аав  минь,  хааны  худгаас
               мөнхийн ус авчраач авчраач гэлээ. Атаархан хорсогч хоёр эгч нь айн чичрэн,
               өвдөг  сөгдөн  унаж  өөрсдийн  хийсэн  хэргийг  хүлээхэд  тэднийг  хааны  зарлиг
               гартал төмөр цоожны цаана суулгав гэнэ. Өвгөн эцэг нь мөнхийн ус авчрах гэж
               хааны хотыг зорин явсаар хааны ордонд ирэхэд хаан алтан довжооноосоо бууж
               явав.


               Өвгөн доор гэгч бөхийн болсон явдлыг ярилаа. Хаан,

               -       Миний  худгаас  мөнхийн  ус  ав.  Харин  охиноо  амь  орж  сэргэхээр  улаан
               алимтай нь, мөнгөн тавагтай нь миний ордонд авчраарай. Бас зальт хоёр эгчийг
               нь авчир гэлээ.

               Өвгөн баярлан талархаад мөнхийн ус аван гэрийн зүг яарав.

               Ингээд гэртээ ирээд Машагаа мөнхийн усаар дөнгөж шүршмэгц охин амь орон
               сэргэж эцгийнхээ хүзүүнээс тэврэн авлаа.


               Хүмүүс цуглан ирж бөөн баяр болжээ.

               Өвгөн охидтойгоо хот руу явав. Хааны ордонд ороход хаан гарч ирээд Машаг
               харна.  Хаврын  цэцэг  шиг  Маша  охины  нүднээс  нь  гэрэл  цацарч,  нүүрнээс  нь
               үүрийн туяа гийх мэт ажээ. Хацар дээгүүр нь сувд лугаа адил нулимс бөмбөрнө.

               Хаан,

               -       Шимт  алим  шидэт  таваг  чинь  хаана  байна?  гэв.  Маша  шимт  улаан
               алимаа шидэт мөнгөн таваг дээгүүрээ өнхрүүлэн  үзүүлэв.
   53   54   55   56   57   58   59   60   61   62   63