Page 61 - demo
P. 61
өөрсдөө явж байгааг тосгоныхон хараад гайхан шуугилдана. Емеля ард нь
инээмсэглэн алхана. Хувингууд гэрт ормогцоо өөрсдөө вандан дээр тавигдав,
Емеля ч пийшин дээрээ гарч суув. Бэргэн эгч нар нь дахиад л,
- Чи яагаад хэвтээд байгаа юм бэ? Гарч түлээ хагалбал дээрсэн! гэв.
- Залхуу хүрээд байна аа...
- Түлээ хагалахгүй бол ах нар чинь чамд бэлэг авчирч өгөхгүй дээ.
Емеля пийшин дээрээсээ буухаас дургүйхэн байснаа гэнэт цурхай загасыг
санажээ. Тэгээд,
- Емеля миний хүслээр
Илбэт цурхайн тушаалаар Хангинуур сүх гарч түлээ хагал. Хагалсан түлээ
өөрсдөө пийшинд орогтун! гэв. Сүх вандан дороос үсрэн гарч түлээ хагалав,
хагалсан түлээ өөрсдөө пийшинд орж өрөгдөв гэнэ. Бэргэн эгч нар нь дахиад л,
- Манай түлээ дууслаа. Ууланд очиж мод авчир гэлээ.
- Та нар өөрсдөө авчрахгүй юу! гэж Емеля хариулав.
- Түлээнд эм хүн явдаг юм уу?
- Залхуу хүрээд байна аа...
- Тэгвэл чамд бэлэг авчирч өгөхгүй дээ! Яах ч арга байсангүй, Емеля
пийшин дээрээсээ бууж дулаан хувцсаа өмсөөд олс сүх аваад гадаа гарч
чарган дээрээ суугаад,
- Хүүе, хаалгаа онгойлгоорой! гэж хашгирав.
- Ээх тэнэг минь, морио хөллөөгүй байж чарган дээрээ суучихдаг чинь юу
вэ! гэж бэргэн эгч нар нь шуугилдав.
- Надад морь хэрэггүй!
Бэргэн эгч нар нь хаалга онгойлгов. Емеля амандаа,
- Емеля миний хүслээр Илбэт цурхайн тушаалаар Чарга минь, ой руу
давхи... гэжхэлэв.
Чарга нь өөрөө хаалгаар гаран давхилаа, харавсан сум шиг хурдаллаа.
Тосгоныхоо дундуур цас манарган давхиж торж тээглэсэн хүнийг дайрч түлхэн
өнгөрөв. Хүмүүс «Бариад ав! Бариад ав!» гэж хашгиралдана. Емеля энэ бүгдийг
огт тоосонгүй чаргаа шавдуулсаар ойд ирлээ.
- Емеля миний хүслээр Илбэт цурхайн тушаалаар Хурц хангинуур сүх
минь, Хуурай мод хугалан цавч Унасан модод чарган дээр хураагд Урт олсоор