Page 63 - demo
P. 63
- Энд дулаахан тухтай байна аа...
- Емеля, хаан чамайг ханаж цадтал чинь дайлж зочилно.
- Залхуу хүрээд байна аа...
- Емеля, хаан чамд гоё хүрэм, гутал, малгай бэлэглэнэ дээ.
Емеля бодож бодож,
- За, би араас чинь очъё гэжээ. Генералыг явсны дараа Емеля пийшин
дээрээ жаахан хэвтэж байгаад,
- Емеля миний хүслээр Илбэт цурхайн тушаалаар Халуухан пийшин минь,
хоёулаа Хааны ордон руу явъя гэв. Тэгтэл байшингийнх нь өнцөг булан
шажигнаж, дээвэр нь ганхсанаа хана туурга нь ховхрон пийшин нь шууд л гадаа
гарч замаар орон хааны ордон чиглэлээ гэнэ.
Хаан цонхоороо хараад тун гайхаж,
- Энэ юу вэ? гэхэд генерал нь,
- Емеля пийшин дээрээ суугаад ирж явна. Хаан довжоон дээрээ гаран,
- Емеля, чи олон хүнийг дайрсан байна, олон хүн гомдол зарга мэдүүлсэн!
гэхэд Емеля,
- Чарганы замаас өөрсдөө холдоогүй шүү дээ! Энэ үед хааны охин Марья
гүнж цонхоор харж байжээ. Емеля гүнжийг хараад амандаа шивгэнэв.
- Емеля миний хүслээр Илбэт цурхайн тушаалаар Хааны охин надад
Хайртай болог! гэж шивгэнэснээ,
- Халуухан пийшин минь, харья гэжээ. Пийшин эргэн давхиж гэртээ орж
байсан байрандаа байрлав гэнэ. Емеля пийшин дээрээ хэвтдэгээрээ хэвтээд л
байж.
Гэтэл хааны ордонд хашгираан уйлаан, нус нулимс болж гэнэ. Марья гүнж
Емеляг санаж, Емелягүй бол сууж байж чадахгүй гэж, Емелятай суулгаач гэж
хаан эцгээсээ хайлан уйлан гуйна гэнэ. Хаан гунин ганихран байснаа генералаа
дуудан,
- Емеляг амьд ч бай, үхсэн ч бай хамаагүй, заавал авчир! Авчрахгүй бол
толгойгий чинь авна гэжээ. Генерал амтат дарс, даруулах зууш аваад
Емелягийнд ирэн түүнийг дайлж зочлов гэнэ.
Емеля ууж идэж согтоод унтахаар хэвтжээ. Генерал түүнийг чарган дээр ачин
хаандаа аваад ирж гэнэ. Хаан төмөр бүслүүртэй том торх авчир гэж тушаав.
Тэгээд тэр торхондоо Емеляг өөрийн охин Марья гүнжтэй цуг хийгээд гаднаас