Page 69 - demo
P. 69
бүжиглэж гарлаа. Олон зочдыг гайхан шагширтал онц сайхан бүжиглэж зүүн
ханцуйгаараа даллахад нуур мэлтэлзэн бий болов, баруун ханцуйгаараа
даллахад дун цагаан хун шувуу хөвлөө гэнэ. Хаан эцэг, хамаг зочид шагшин
гайхав. Том хоёр хүүгийн эхнэрүүд бүжиглэхээр гараад ханцуйгаараа даллатал
зочдоо шүршчихэж гэнэ, нөгөө ханцуйгаараа даллатал хатуу яс цацагдан, нэг
яс хааны нүдэнд орчихож. Хаан уурлан хоёр том бэрээ хөөчихөж гэнэ.
Энэ зуур хаан хүү Иван сэмхэн гарч гэртээ очоод мэлхийн арьсыг олж гал
руугаа шидэн шатаажээ. Мэргэн Василиса гэртээ эргэж ирээд мэлхийн арьс нь
байхгүйд гуниглан ганихран сууж Иванд,
- Хаан хүү Иван, чи юу хийх нь энэ вэ! Гуравхан өдөр хүлээж чадсан бол
би энэ насаараа чинийх байхсан. Одоо үүрд баяртай. Намайг зуун уулын
цаанатаа зургаан улсын тэртээ Хорт Ясан хэдрэгийн ус нутгаас эрж олоорой...
гээд үнсэн саарал хөхөө шувуу болон хувираад цонхоор нисэн одов гэнэ.
Хаан хүү Иван уйлж уйлж дөрвөн зүгт мэхийн ёслоод Мэргэн Василиса эхнэрээ
олохоор харсан зүг рүүгээ явжээ. Яваад л байж, яваад л байж, гутал нь элж,
хүрэм нь цоорч, нар салхи бороо шороонд цохигдсоор малгай нь урагджээ.
Тэгтэл нэг өвгөн дайралдаж,
- Сайн эр минь, хэт нутаг хаана вэ, хэрэг зориг хэнд вэ? гэв.
Хаан хүү Иван учир байдлаа хэлэхэд
- Мэргэн Василиса төрсөн эцгээсээ илүү ухаантай сэргэлэн байна. Эцэг нь
уурлан түүнийг гурван жил мэлхий байг гэж хувиргажээ. Одоо яая ч гэхэв дээ,
чи энэ бөөрөнхий утсыг ав. Утас хаашаа өнхөрнө, чи тийшээ яваад бай гэж
зааж өгөв. Хаан хүү Иван өвгөнд талархаад бөөрөнхий утсаа даган явжээ. Утас
өнхрөн задарна, Иван ч даган гүйнэ. Ойн нэгэн цэлгэр цоорхойд баавгай
тааралдав. Иван алахаар шагайж онилж байтал баавгай хүний хэлээр,
- Хаан хүү Иван минь, намайг бүү алаач, хэзээ нэг цагт би чамд хэрэг
болж магад гэж гэнэ.
Иван баавгайг өрөвдөөд харавсангүй цааш явжээ. Тэгтэл нэг эр нугас дээгүүр
нь эргэлдэн нисэв гэнэ. Бас л алахаар шагайтал нугас хүний хэлээр,
- Хаан хүү Иван, намайг бүү алаач, хэзээ нэг цагт би чамд хэрэг болно гэв.
Иван нугасыг өрөвдөөд харавсангүй цааш явжээ. Тэгтэл нэг туулай гүйж явна
гэнэ. Дахиад л алахаар шагайтал туулай хүнии хэлээр,
- Хаан хүү Иван, намайг бүү алаач, хэзээ нэг цагт би чамд хэрэг болно гэв.
Иван туулайг өрөвдөөд цааш явав. Хөхрөх тэнгисийн захад тулж иртэл эргийн
элсэн дээр багтарч үхэх шахсан нэг цурхай загас хэвтэж байв. Цурхай хүний
хэлээр,