Page 25 - demo
P. 25

-       Энхрий Финист минь, сэрээч сэрээч, эхнэр намайгаа хараач хараач, элэг
               зүрхэндээ наан тэврээч гээд л уйлжээ.

               Марьюшкагийн  нулимс  гэрэлт  шонхрын  нүцгэн  мөр  дээр  дусан  халуу  цоргин
               түлэв  гэнэ.  Гэрэлт  шонхор  гэнэт  сэрэн  сэхээрч  гэргий  Марьюшкагаа  харан
               тэврэн авч үнсээд,


               -       Марьюшка, энэ чинь чи юу? Төмөр гутал гурвыг элээж, төмөр таяг гурвыг
               хугалж,  төмөр  малгай  гурвыг  сэтэлж  намайгаа  олов  уу?  Одоохон  эх  нутагтаа
               буцъя гэлээ. Тийнхүү тэр хоёрыг эх нутгийн зүг явахаар бэлдэхийг харсан хатан
               урт  бүрээ  үлээж,  улс      амьтан  цуглуулж,  урвагч  нөхрийн  тухай  уухайлан
               зарлахаар зарлигдлаа гэнэ.


               Тайж  ноёд,  тариачид  худалдаачид  цуглаж,  урвагч  муу  нөхөр  гэрэлт  шонхор
               Финистийн гэм зэмийг шүүх боллоо. Тэгэхэд нь Финист.,

               -       Эртний  тангаргаа  буцалгүй  эгнэгт  бат  хайрладаг  нь  уу,  элдэв  зүйлсийн
               бараанаас эр нөхрөө худалддаг нь уу, аль нь жинхэнэ эхнэр вэ? гэж асууж гэнэ.

               Тэгээд  гэрэлт  шонхор  Финистийн  жинхэнэ  эхнэр  бол  Марьюшка  гэж  тогтжээ.
               Тэр цагаас хойш хайрт хоёр хагацалгүй жаргажээ. Улс орондоо ирээд урт бүрээ
               үлээж, их буу буудаж олныг донсолгосон найр хурим хийжээ.
   20   21   22   23   24   25   26   27   28   29   30