Page 20 - demo
P. 20

өдөржингөө  эцэг  зах  дээгүүр  яваад  өд  сөдийг  олсонгүй  гэнэ.  Тэгээд  хотоос
               гараад явж байсан өөдөөс нь нэг хөгшин өвгөн явж харагдана гэнэ.

               -       Амар сайн уу, өвөө !


               -       Амар сайн уу, хүү минь! Хаанаас хаа хүрч явна даа?

               -       Харьж  явнаа,  харин  гаслантай  зовлонтой  явна  даа.  Бага  охин  минь
               гэрэлт шонхор Финистийн ганц өд захисан би олсонгүй.

               -       Нандигнан хадгалдаг нэг өд надад бий, сайн хүнд харамгүй өгнө.

                Тэгээд өвгөн өврөөсөө нэг өд гарган өгсөн нь энгийн нэгэн өд аж. Марьюшка
               энэ  өдний  юунд  нь  дурласан  юм  бол  доо!  гэж  тариачин  харих  замдаа  бодов.
               өвгөн охиддоо бэлгээ өгөхөд том дунд хоёр охин нь шинэ хувцсаа өмсөн үзэж
               бас Марьюшкаг шоолон хөхрөлдөнө.

               -       Ээх тэнэг минь, тэнэг минь, энэ өдөө үсэндээ зүүгээд гоё доо! гэцгээнэ.


               Марьюшка  юу  ч  хэлсэнгүй  холдон  яваад  шөнө  болж  цөм  хүн  унтсаны  дараа
               өдөө  шалан дээр тавиад шивгэнэн,

               -       Гэрэлт шонхор Финист минь, хүсэн  хүлээсэн нөхөр минь,  хүрээд ирээч!
               гэв.

               Тэгтэл үгээр хэлшгүй үзэсгэлэнтэй сайхан залуу бий болж гэнэ. Өглөө сайхан
               залуу  шал  мөргөн  шонхор  шувуу  болоход  Марьюшка  гэгээвчээ  нээв.  Гэрэлт
               шонхор шувуу хөхрөх тэнгэрийн гүн рүү  хөөрөн нисэн одов гэнэ. Ингээд гэрэлт
               шонхор шувуу өдөртөө хөх тэнгэрээр нисэн шөнөдөө Марьюшка руу нисэн ирж
               сайхан  залуу  болон  хувирсаар  гурван  хоног  болов  гэнэ.  Дөрөв  дэх  өдөр  нь
               атаархагч хорон санаат хоёр эгч нь үүнийг олж мэдээд эцэгтээ ховложээ.

               -       Та  нар  өөрсдийнхөө    байгааг  хар!  гэж  эцэг  нь  хоёр  том  охиноо  хариу
               зэмлээд өнгөрөв.

               «Аа тийм үү! Ахиад цаашилбал юу болохыг харъя л даа!» гэж хоёр эгч нь шүд
               зуугаад  Марьюшкагийн  цонхны  жаазанд  олон  хурц  хутга  шивэн  зоогоод
               өөрсдөө  нуугдан харж байжээ.


               Гэрэлт  шонхор  шувуу  нисэн  ирээд  Марьюшкагийн  гэгээвч  цонхоор  орох  гээд
               чадсангүй, зүтгэж зүтгэж энгэр биеэ эсгэж шархдуулав. Гэрэлт шонхор шувуу,

                -      Хэрэгтэй болоод эрсэн хүн хэзээ ч гэсэн намайг олно. Гэхдээ энэ амар
               биш. Төмөр гутал гурвыг элээж, төмөр таяг гурвыг хугалж, төмөр малгай гурвыг
               сэтэлж байж л намайг олно гэв.

               Энэ  үгийг  сонсоод  Марьюшка  орноосоо  үсрэн  босож  цонхоо  харвал  шонхор
               шувуу  байдаггүй  гэнэ.  Харин  цонхон  дээр  нь  цусны  мөр  үлдсэн  байна  гэнэ.
   15   16   17   18   19   20   21   22   23   24   25