Page 16 - demo
P. 16

будааны  үр  нэг  ширхэг  ч  байхгүй  аж.  Аргаа  барсан  Иван  баян  ахынх  руугаа
               очжээ.

               -       Ах минь, сайн байна уу?


               -       Аа,  ядуу  Иван,  сайн  байна  уу,  яагаад  гэртээ  тогтохгүй  байна,  ямар
               хэргээр ирэв?

               -       Хүүхдүүд минь идэх уух юм нэхэн уйлаад байна. Ах минь, жаахан гурил
               эсвэл будаа, талх өгөөч.

               -       Чамд  өгөх  гурил,  будаа,  талх  аль  аль  нь  алга.  Зооринд  торхон  дээр
               жижиг тавагтай жимсний зутан байгаа, тэрийг авбал ав.

               Ядуу  Иван  тавагтай  зутан  аваад  гэрийн  зүг  явжээ.  Нар  хурцаар  ээн  тавагтай
               зутангий  нь  хайлуулсаар  зутан  нь  тавагнаасаа  халин  газар  асгарчээ.  Иван
               уурлан,

               -       Аах аальгүй нар, чиний тоглоом миний хүүхдүүдэд шоглоом боллоо. Нар
               чамайг би олж дэггүйтсэний чинь хариуг заавал төлүүлнэ дээ!


               Ингээд  Иван  нарны  эрэлд  гарчээ.  Ядуу  Иван  яваад  л  байж  яваад  л  байж
               өмнөхөн  нь  улаан  нар  улалзаад  л  байж.  Зөвхөн  оройдоо  нар    уулын  цаагуур
               орлоо гэнэ. Иван нарыг тэндээс олжээ. Нар Иваныг үзээд асуув.

               -       Хэрэг зориг юу вэ?

               -       Жижиг балчир хүүхдүүддээ жимсний зутан авч явсан чинь чи хурцаар ээн
               хутгаж хайлуулаад асгачихлаа. Одоо би гэртээ яаж гар хоосон харих вэ?

               -       өө    зүгээр  зүгээр,  би  чамайг  гомдоосон,  би  чамайг  баярлуулна.
               өөрийнхөө сүргээс нэг ямаа өгнө. Бөндгөр боргоцойгоор тэжээгээрэй, бөөн бөөн
               алт сааж аваарай. Иван баярлан наранд доор гэгч бөхийн талархаад ямаагаа
               туун гэртээ иржээ. Тэгээд бөндгөр боргоцойгоор тэжээчхээд бөөн бөөн алт сааж
               авах  болжээ.  Ядуу  Иван  ингэж  өр  хүүхдээ  өлсгөлгүй  сайн  сайхан  амьдрах
               болов гэнэ.

               Ямааных нь тухай баян Иван сонсоод дүүгийндээ гүйн иржээ.


               -       Сайн байна уу, дүү  минь!

               -       Баян Иван, сайн байна уу!

               -       Газар дээрх ганц дүү  минь, туслаач! Ганцхан цаг ямаагаа надад өгөөч.
               өр ширээ дарах гэсэн өгөх мөнгө байдаггүй!

               -       За ав, харин хуурч болохгүй шүү.

               Баян Иван алт сааж аваад ямааг нуугаад дүүдээ жирийн нэг адилхан ямаа туун
               аваачиж өгчээ.
   11   12   13   14   15   16   17   18   19   20   21