Page 17 - demo
P. 17

-       Дүү  минь, гялайлаа, чи надад их тус боллоо!

                Ядуу  Иван  нөгөө    ямааг  нь  боргоцойгоор  тэжээгээд  саасан  чинь...  Сүү    гарч
               гэнэ. Сүү  гараад л алт байдаггүй гэнэ.


               Ядуу Иван ахындаа гүйн очвол ах нь,

               -       Хэн мэдэх вэ, хэвээрээ л байгаа, ямрыг авсан тиймийг л буцааж өгсөн!
               гэв.

               Ядуу Иван уйлсаар гэртээ буцав. Өглөө  орой ээлжилсээр өдөр хоног өнгөрсөөр.
               Хүүхдүүд  нь  идэх  юм  уйлан  нэхнэ.  Хахир  хүйтэн  өвөл  болов.  Харин  Иваныд
               атга  чимх  гурил  ч  үгүй,  арвай  будааны  үр  нэг  ч  ширхэг  байхгүй  гэнэ.  Аргаа
               барсан Иван ахындаа очлоо.

               -       Хүүхдүүд идэх юм нэхээд уйлаад байна. Ах минь, атга гурил өгөөч!

               -       Чамд  өгөх  гурил,  будаа,  талх  алга.  өчигдөр  чанасан  байцаатай  шөл
               үүдний тавиур дээр байгаа түүнийг авбал ав.


               Ядуу Иван түмпэнтэй шөл аваад гэрийн зүг явлаа. Салхи шуурга исгэрэн хүйтэн
               жавар тасхийж түмпэнтэй шөлийг нь тас хөлдөөжээ. Ядуу Иван уурлан,

               -       Аах,  жартгар  улаан  жавар!  Чиний  тоглоом  миний  хүүхдүүдэд  шоглоом
               боллоо. Чамайг би олж дэггүйтсэний чинь хариуг заавал төлүүлнэ дээ! гэв.

               Тэгээд ядуу Иван жаврын эрэлд явав. Аглаг хөндийгөөр жавар давхив, араас нь
               Иван  дагав.  Ойн  гүн  рүү  орчхов,  огт  алдахгүй  мөрдөв.  Жавар  хүнхэр  том
               хунгарын доогуур ороод хэвтэхэд Иван ч дагаад орлоо. Жавар гайхан,

               -       Хэрэг зориг юу вэ? гэж асуув.

                -      Түмпэнтэй шөл аваад явж байтал түүнийг минь чи хөлдөөчихлөө. Одоо
               би гэртээ яаж гар хоосон харих вэ? Шидэт бүтээлэг, алтан сүүт ямааг минь ах
               минь хуураад авчихсан, чи миний шөлийг хөлдөөчихлөө.


               -       өө, ердөө л энэ үү! Энэ туст уутыг ав. «Хоёулаа уутнаас гар!» гэхээр л
               хоёр  хүн  гараад  ирнэ.  «Хоёулаа  уутандаа  ор!»  гэхлээр  л  эргээд  орчихно  гэж
               гэнэ.

               Иван доор гэгч бөхийн талархаад гэр лүүгээ явжээ. Гэртээ ирээд уутаа гарган,

               -       Хоёулаа уутнаас гар! гэжээ.

               Энэ  үгийг  хэлмэгц  уутнаас  хоёр  нарсан  бороохой  үсрэн  гарч  ирээд  Иваныг
               нүдэн,

               -       Баян хүнд бүү  итгэ! Баян ахдаа бүү  итгэ! Бодолтой ухаантай бай!  гээд л
               байх юм гэнэ.
   12   13   14   15   16   17   18   19   20   21   22