Page 3 - demo
P. 3

Василиса охин айж балмагдан хөшөө мэт хөдөлгөөнгүй  болов. Гэнэт хажуугаар
               нь хар морьтой, хар хазаартай, хар хувцастай эр давхин өнгөрлөө. Хар морьтон
               хаалга  хүртэл  давхиж  очоод  тэндээ  газарт  шингэх  мэт  алга  болов.  Харанхуй
               шөнө болов.

               Гэтэл хашааны толгой дээрх гавлын яс болгоны нүд асан гэрэлтэж аглагт өдөр
               мэт гэгээтэй болжээ. Василиса дагжин чичирч аймшигт газраас зугтах гэтэл хөл
               нь газарт шигдсэн мэт хөшжээ. Гэнэт газар доргин сүртэй их чимээ гарлаа гэнэ.
               Энэ    бол шулмас эмгэн уурандаа суугаад нүдүүрээрээ гуядан, гаргасан мөрөө
               шүүрдэн давхиж яваа нь юмсанжээ. Шулмас эмгэн хаалган дээрээ ирмэгцээ

               -       Паа,  паа  паа.  Оросын  үнэр  үнэртээд  байна.  энд  хэн  байна  вэ?  гэж
               хашгирав.


               Василиса  охин  Шулмас  эмгэнд  дөхөж  очоод  доор  гэгч  бөхийн  дорд  даруухан
               дуугаар

               -       Би байнаа, би байна эмээ минь. Хойт эхийн хоёр охин намайг танаас гал
               олж ир гэж явуулсан гэхэд Шулмас эмгэн

               -       Аа тийм ??, Чиний хойт эх миний хамаатан. одоо яахав, надтай цуг сууж
               ажил хийж өг. Алсдаа учир нь олдоноо гэснээ хахир чангаар

               -       Хүүе бат бөх цүү цуурга минь, онгой. Баялаг өргөн хаалга үүд минь нээгд
               гэж хашгирав.


                Хаалга нь ч нээгдэж Шулмас эмгэн орж гэнэ. Василиса ч дагаад л орчихжээ.
               Хаалганых нь хажууд ургасан нэгэн хус охиныг гуядахыг завдав.

               -       Хус  минь,  үүнийг  бүү  шавхуурд.  Би  дагуулаад  ирсэн  юм  гэж  Шулмас
               эмгэн болиулав гэнэ. Үүднийх нь дэргэд хэвтэж байсан нохой охиныг хазахаар
               ухасхийв.

               -       Бүү хүр, би дагуулаад ирсэн юм гэж Шулмас эмгэн хэлэв гэнэ. Үүднийх нь
               өрөөнд ортол муур охиныг маажих гэв.

               -       Бүү хүр, би дагуулаад ирлээ гэж Шулмас эмгэн дахин хэлэв.

               -       За  Василиса  чи  харж  байгаа  биздээ.  Надаас  зугтах  гэдэг  амаргүй  шүү.
               Муур маажиж, нохой хазаж, хус мод гуядна. Хаалга үүд ч онгойхгүй шүү дээ


               Ингэж хэлээд Шулмас эмгэн байшиндаа ороод вандан дээр тэрийн хэвтээд

               -       Хүүе аягач хар хүүхэн, идэх уух юм аваад ир гэж хашгирлаа. Аягач хар
               хүүхэн үсрэн гарч ирээд шулмас эмгэнд тогоо шөл, хувин сүү, хорин дэгдээхий,
               дөчин  нугас,  бухын  өрөөл  мах,  хоёр  боов,  хүйтэн  ундаа,  амтат  бал,  хөөсрөх
               исгэлэн  дарсын  хэмжээ  хэмээгүй  өгөв.  Шулмас  эмгэн  цөмийг  идэж  уугаад
               Василисад талхны булангаас жаахныг өгөөд
   1   2   3   4   5   6   7   8