Page 155 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 155
155 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
ГЭДЭСНИЙ НЯН
Ялаа батгана аяга таваг дээр суувал
Нян хэмээгч хорхойг хөлөөрөө өндөглөнө
Халбага, аяга, тавгаа сайтар цэвэрлэхгүй бол
Хүний гэдэс, ходоод дотрыг өвчлүүлнэ.
1930 он
ГИМНАСТИК
(Тамир дасгал)
Эрүүл бие, саруул ухаан
Энэхүү ертөнцийн баяр баясгалан
Их цагийг аван өтөлж өнгөрнө.
Ингэхгүйн тулд яах вэ гэвэл
Идэр настан бүгд сэнхэрвэл
Өглөө бүр гимнастик хийж,
Эрүүл ахуйн хуулийг дагана уу.
1930 он
ЕРТӨНЦИЙН СОНИН
Эвдэрхий банзан хашааны дэргэд
Их бага хэдэн зохиолч
Элдэв сонин яриа дэлгэж
Эрээн мярааныг шүүмжилнэ.
1930 он
ХӨДӨӨГИЙН БАЙДАЛ
Үзэсгэлэнт мод, цэцэг ногоо жигд жигдрээд
Өссөн төрсөн нутаг нүднээ тов тодхон
Уран зураачид сэтгэл зүрхийг гив гижигдээд
Үсрэнгүй дэвшилт одоогийн байдал ив илхэн
Танан цагаан гэр байшин цав цайраад
Тэртээ энгэрт тариа будаа найган найгана
Таван хошуу мал сүргээ ардууд хоршоолжуулаад
ЦАХИМ НОМЫН САН