Page 152 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 152

152   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               тэр аман дээрээ чадахгүй гэж хэдэн удаа эгүүлэн маргавч, шаардсаныг
               далимдуулан их л бахтайгаар уухад Сумъяа эрхэм бүсгүй тоосонд их баярлав гэж
               нэг егөөдөж, нүдээрээ нэгэнтээ инээн, зүрхэндээ нэг цэгийн тавиад , цааш бусад
               хүүхнүүдтэй залгамжлан хуалав. Түүнээс дуу, хөгжим улам өрнөж, үргэлжилсээр
               хоѐр гурван цаг болов. Хүн бүхний байдал цөм хөлчүүрхээд, царай улбар, нүд
               жирэвгэр болжээ. Эх адаг нь хутгалдаад, хэлэлцэх наадах нь задгай болж эмээх
               ичих нь багадаад, үүгээр түүгээр шивэр авир хийлцэх нь нэмэгдэв. Сумъяа
               хэдийнээ амжиж, олон хүүхний бүлэгт ороод, Дариймаагийн ойр суусан нь сул
               үгийг өдөөн ярилцаж, алиа тохууныг хөгжөөх бөгөөд хүүхнүүдийн бахдуулан,
               тэдний хошин үгийг нь дуртайяа сонсож, үүнтэй хөгжим нийлүүлж, түүнтэй дуу
               аялахын дунд Дариймаатай нэн шадарлана. Нэгэнт нүүр хагаран танилцаж, басхүү
               хэн хэнийхээ нэр усыг мэдэлцжээ. Мөн ч харилцан бие биесийг сонирхон дурлах
               санааны үзүүрийг дор дороо ажиг авалцсан бизээ. Хараахан шинэ танилцаж
               байгаа тул, баахан бишүүрхэлцэнэ.Гагцхүү дөрвөн нүд нь эсрэг тусалцаж,
               үргэлждээ хөгжилдөнө. Ханд болбол нэг завхай хүүхэн, хоймор сууж байгаа бээс
               ноѐн гэгчтэй ханилсан бөгөөд басхүү хиа Сумъяа цэвэрхэн эр тул, ноѐноос чөлөө
               завыг эрж самбаачилна. Энэ өдөр Дариймаа, Сумъяа хоѐрын байдлыг ажиг
               аваад,Сумпяаг хардаж, битүү үгээр уурлавч олны өмнө царай хувиргахад аягүй
               тул, дэмий л жасаандаа Дариймааг юунд урьж авчирсан билээ хэмээн дотроо
               гэмшиж, самбаа гарвал Сумъяаг сэмхэн нударч, битгий их элэг барь гэж хялайна.
               Мядагмаа бол хүүхнээ энэхүү ноѐнтой нийлүүлэх их дуртай, болбол түүний бага
               хатан болгохыг хичээдэг учир хүүхнээ ядуу хиа Сумъяад унах буюу ноѐнд
               мэдэгдэж, тал алдах ба түүний улмаас их хэрэг эвдрэхээс маш болгоомжлон
               зовдог тул, Сумьяа, Дариймаа хоѐрыг тийнхүү байхад, муу сайн юм үзээгүй юм,
               манайд уулзаад задарч байна гэж боловч, дотор нь туйлын хангалттай. Үүнээс
               Ханд, Сумьяа хоѐрын холбоо тасрах болоосой гэж ханцуйдаа залбирна. Дариймаа
               үнэхээр хөөрхөн хүүхэн тул, бээс ноѐн бас сонирхол байдал бүхий агаад хооронд
               нь орж ярих санаатай мэт Сумъяаг олонтаа ширэв ширэв харж, чи архинд согтож,
               эх захаа алдаж байна уу гэх мэтийн гашуун үг цухуйлгана. Ханд үзээд нэн тэсэж
               ядан, болдог юм бол Дариймааг даруй хөөн явуулмаар санагдана. Эдний явдаг
               болохыг бүү мэд. Сумъяа ноѐд эзэд тийм байдал гаргахад дур нь гутаж, гонь ганц
               биеэ гадуурхагдаж байгааг нэгэн зэрэг бодон, уярч царай улайвч, архины халуун
               ба хөдөлсөн сэтгэлийн эрчиндээ биеэ бас бахархаж сохор дүлий хүн мэт огт
               хайхрамжгүй, харин улам хөгжин, Дариймаатай алиалалдаж, олон хүүхнүүдтэй
               дарвилцана.
               Түүнээс шөнө орой болсон тул, хол гэртэй зочдоос зарим нь буцаж байна.
               Дариймаа үүгээр далимдуулан харъя гэхэд хажуу дахь хүмүүсээс эхлэн бас
               баахан суу гэх ба Ханд нэгэнт орой болсон тул, хоноод яв гэнэ. Дариймаа найр
               дээр цааш суухыг нэгэнт зэвүүцсэн тул «Гэрт ижий хүлээж байгаа харихгүй бол
               болохгүй» гэж шалтгаалан босоход Мядагмаа, «Тэгвэл хүүхдийг явуулъя, харин
               гэр нь хол, шөнө орой болсон тул хүргүүлж өгье» гэж хүргэх хүн эрж, тухайлан
               санаатайгаар ноѐн морилох болоогүй тул, чи хүргэж өгөөд ир гэж Сумъяаг заахад
               Сумъяа юутай завшаан гэж санаж, даруй босон Дариймааг даган гарч одов. Үүнд
               Ханд хэдийгээр дургүй байсан боловч эх нь тийнхүү үйлдсэн тул аргагүй бухимдан
               хоцров.
               Сумъяа, Дариймаа хоѐр Амбан хааны хорооны зүүн өмнө зах дахь Сэлбийн




               ЦАХИМ НОМЫН САН
   147   148   149   150   151   152   153   154   155   156