Page 147 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 147

147   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               хоолойгоор бүүвэйлэх бөгөөд хүүхэд гэдрэг унтмагц хөхөө авч, оронд нь хонины
               сүүлийн хэсэг өөхийг хийгээд, нүүрийг нь мөн таглаж, нүдээ анин харан, харан
               анин юм бодож, баахан суугаад, гэнэт урт санаа алдан босож бас дахин баруун
               зүгт шуудаар урьдынхаасаа нэн хурдан алхлав. Ахин тэнд мөнхүү гүүрэнд хүрэхэд
               түүний банз нь хэдийгээр өмхөрч хуучирсан боловч, хүнд зовлонтон хэмээн
               өчүүхэн ч асран нахилзсангүй. Хүүхэн тэртээ гарч одов.
               Цааш яван, зүүн хүрээний зүүн гол хүрд дээр хүрч очвол, хүрээ эргэх сүсэгтний
               эхний нэг, хоѐр хүн амандаа маань мэгзэм уншин тойрон өнгөрч явна. Өглөөний
               нар өмнөд уулын зүүн мөрөн дээгүүр мандан гарч ирэхэд дуган, сүмийн алтан
               ганжрууд үзэсгэлэнтэйгээр гялалзаж, сэтгэлийг нь нэвт сацарна. Долгор ийш,
               тийшээ ажиглавал, нэг ч хүнгүй тул, тэдгээр хүрдний дунд чулуугаар бүтээсэн
               (хийсэн), цагаан дар эхийн дэргэд хүрч, хүүхдээ тэврэн зогсож нүдээ анин удаан
               залбираад, даруй хүүхдийнхээ нүүрийг хагас ил гаргаж, нэг үнсээд, мөнхүү бурхны
               тавцан түшүүлэн тавьж, өөрөө бурхнаас нэг адис аваад, хажуу тийш зайлан, хойд
               этгээдэд нэлээд алсалсан нэг битүү хүрдэнд орж, хүүхдийнхээ зүг хулгайгаар харж
               сууна. Хүн хажуугаар өнгөрвөл, мөргөлчин болон хүрдийг эргүүлнэ.
               Эргэлдэх хүрдний зургаан талд бичсэн маанийн зургаан том гэгчийн алтан Ланз
               үсэг нарны гэрэлд дэс дэсээр гялалзан өнгөрөх тутам Долгорын сэтгэлд янз янзын
               юм бодогдоно. Орой дээр өлгөсөн хонхны дуу хангинан дуугарах бүр хүүхэд
               уруугаа байн байн харна. Үзвэл өглөөний жавар чихарч, хүрээ эргэгчид үргэлжлэн
               цуварч гар хүрд эргүүлсэн эхнэр, ханцуй тавьсан харцуул, эрих барьсан лам, таяг
               тулсан чавганц хэсэг хэсгээр явна.
               Их төлөв бурхны дэргэд тавьсан хүүхдийг үл харан өнгөрнө. Зарим нь харавч,
               сэжиглэсэн мэт болон хялайн өнгөрнө. Зарим нь баахан харж зогсож байгаад
               одно. Гэтэл орчлонт ертөнцийг үл анхаарагч хүйтэн жаврын үзүүрт хүүхэд
               цохигдон, тас хийтэл бархиран уйлна. Долгор очъѐ гэвэл, зам явагчдаас нэгэнт
               буруулсан болой. Хүүхдийн уйлах нь улам хангинаж ээрэн хоолой нь хахир хахир
               хийхэд Долгорын зүрх шир шир хийж, тэр зүг тэмүүлнэ. Хүүхдийн дуу яруухнаар
               хол харвах тул, хажуугаар өнгөрөгч хүмүүс цөм сонсох бөгөөд эхнийх нь
               хөөрхийлөн хэлэлцэж өнгөрнө. Дараах нь шивнэлдэн ярилцаад явчихна. Нэг хүн
               авч үзээд, гэдрэг тавиад одов. Нөгөө хүн авъя гэснээ байгаад зайлав.
               Түүнээс нэг харахад нэг хижээл эхнэр, нэг хар хүн хоѐр даруй өрсөж аван
               нулимсыг нь арчин, нүүрийг нь илбэж, алчуураараа таглан авч одов. Үүнд Долгор
               нэгэн зэрэг баярлаж, нэгэн зэрэг гунихраад, хойноос нь дагаж, хаана очих, ямар
               айл аваачсан болохыг мэдье гэж явна. Яагаад баярлав гэвэл хүүхдээ өлбөрсөнгүй,
               эзэн олов. Хэрэв сайн айл


               болбол охин минь сайн замыг олохоос гадна, хожим танилцсаны хойно надад тус
               болох магадгүй гэж горьдоно. Юун учир гунихрав гэвэл, хайртай үрээ харамсаж,
               үгээгүй ядууд хавчигдсандаа гунихрна.
               Тэндээс мөнөөх хүн явсаар, баруун хорооны Шожооны гудамжинд, урагш хандсан
               их бага хоѐр улаан хаалганд оров. Долгор хашааны завсраар үзвэл, хойгуур нь
               хэдэн жан урт байшинтай, түүний өмнө хоѐр цагаан гэр байна. Хар хүн хүүхдийг
               тэвэрсээр баруун талын том цагаан гэрт оров.
               Энэ ямар айл вэ гэвэл Тунгалагийн Дэжидийнх гэнэ. Тунгалаг гэгч болбол
               Дэжидийн эх, хэдийн нас нөгчжээ. Тэр, залуу цагтаа баруун аймгийн нэг ноѐнд




               ЦАХИМ НОМЫН САН
   142   143   144   145   146   147   148   149   150   151   152