Page 142 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 142

142   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               сахилын сайн алдар халуун хижгийн хорхой гэгч бөгөөд олонд хүндлэгдсэн онц
               гавьяа нь занал зүхэл болно. Тийм боловч ойрын хэдэн жилд олз ашиг бага
               болжээ. Тиймийн тулд миний дотор үргэлж зовуурьтай болсон болой. Урьд хэдэн
               жилийн өмнө намайг хүн амьтан мэдэхгүйд эрх дураар энэ тэрийг шалгадаг байсан
               бөгөөд эдүгээ харин шинэ ѐс, шинэ эмнэлэг гарснаас хойш шинжилдэг багажаар
               миний асар хүчийг алтан амийг олж судлаад аюулт эм тарилгыг урьдчилан
               хийсээр, эдүгээ сайн завшааныг минь нэгмөсөн алдагдуулжээ, хэмээхэд ярны
               хорхой толгойгоо сэгсэрч: Энэ явдал нэгэнт ийм болсон тул аргыг сүвэгчилж аль
               газар учрахыг санаачилбал зүйтэй санагдана. Хэмээн нэлээд учрыг мэдсэн мэт
               инээмсэглэхэд, хижгийн хорхой Хоѐр гурван жилийн өмнө аваас горьдолтой
               байсан билээ. Эдүгээ хүн бүр өөрсдөө тариулдаг болсон тул, хэрхэх ч аргагүй
               болжээ. Хэмээгээд цааш ярих хэмээтэл хүйтний хорхой яаран өгүүлрүүн: За нөхөд
               өө, би энд удаан тэсэх аргагүй болов. Над чийг нойт хэрэгтэй тул, энд үнэхээр
               хуурай, амь алдахад болзошгүй бөгөөд эртхэн нэг тийш очъѐ хэмээхэд гэв гэнэт
               гэрийн үүд нээгдэх сацуу өчүүхэн салхи үлээхгүй манай аугаа хүчтэн
               хязгаарлашгүй их салхи шуурга мэт болж хэдийнээ үлээн тооноор үлджүхүй. 1935
               он




                                                     ГАЛЗУУ ӨВЧИН

               Хүн хэмээн маш нарийнаар бүтсэн эрдэнийн цогцос тул, түүний эрхэм тунгалаг
               мэдрэлийн шижим гэмтвэл, солио галзуугийн аюулт гамшиг амсах болно.
               Хатуу ширүүн халдварт өвчин, яр хүйтэн зэргийн өчүүхэн нян тоо томшгүй олноор
               хуралдаж, хүний биеийг сүйтгэхдээ зөвхөн мах цусыг сүйтгэх мянган зүгт
               салбарласан гайхамшигт мэргэн мэдрэлийн судас хийгээд оюун ухааны төв саруул
               сайхан уураг тархийг хүртэл сандраан гэмтээж, сайн хүн, сайхан хүнийг боловч
               ертөнцөөс хагацаан, уйлах, гаслах бахирах, дуулах, хараах , ерөөх, таталдах,
               ѐолох түмэн бэрх зовлонд унагаана. 1935 он


                                                   АЮУЛТ БАЙЛДААН

               Хуарын хамар хэмээх газар гурван зуун жаран таван хоног турш хоѐр их хүчтэний
               байлдаан болж, газрын хөрс өндөр намыг хавтгай болгон, ганга гуу, харанхуй
               хавцал болгон эвдэв. Энэхүү байлдааны нэг этгээд нь, хүний цуснаа оршигч
               цагаан бөөм хэмээх хүний биеийг хамгаалагч аугаа хүчит цэргүүд бөгөөд нөгөө
               дайсан этгээд нь яр хэмээх гамшигт өвчний нян ажгуу.
               Ийнхүү Хуарын хамар хэмээх газар нэг жил турш байлдсаар, цусан далайн урсгаж,
               газар дэлхийг сүйтгэн, хөрсийг цөмлөөд, үлдсэн нь гагцхүү хоѐр этгээдийн цуст
               байлдааны хүүр-идээ бээр болон, ясан уулыг босгожээ. Энэхүү байлдаанаас
               эдгээр хоѐр их хүчтэнд юу үлдэж, ямар ашгийг олов хэмээвээс, Хуарын хамар
               өндөр сайхан уулыг хавтгай хар тал болгож, хайран биесээ сүйтгэн,нэг жилийн
               аюулт байлдааныг өнгөрүүлжээ.
               Өгүүлэх нь: Хүний цусны дотор орших цагаан дүгрэгийг грек хэлээр лейкоцит
               хэмээх бөгөөд ямар нэгэн өвчин тохилдоход түүний нян хорхой хүний цусанд орж




               ЦАХИМ НОМЫН САН
   137   138   139   140   141   142   143   144   145   146   147