Page 141 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 141

141   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               дотор гялбах нь түмэн зүйл солонго татна. Ийм нэгэн цэвэр гоѐмсог газар сэрүүн
               амьсгалах ба нааш цааш явах хэмээгч дур зоргоор болохгүй үнэхээр
               гайхамшигтай.
               Энэ сайхан, тэр сониныг үзсээр байтал, доктор эмч нар: «Хүний гэдсийг огтлох
               хагалах мэс заслыг үйлдэнэ» хэмээн ярилцахад чухам юу болдгийг үзэхээр
               шийдэж хүлээн байтал, мянган зүйл үл танигдах юмсыг бэлтгэн, түмэн зүйл үл
               ухагдах үгсийг хэлэлцсээр агаад, лам Санж хэмээх дөчөөд насны хэр, өвчинд
               нэлээн зүдэрсэн цагаан шаргал царайтай, яслаг шанаатай нэгэн хүнийг оруулан
               ирээд, нэгэн өндөрлөг ор адил гайхамшигт бүтээлэгтэй юм дээр хэвтүүлэв.
               Тийм зүйлийг урьд хожид үзээгүй тул, хэзээ хагалах огтлох бол хэмээхэд бүх
               биеэр хүйтэн хөлс асгарахад, аргацаан харж байвал, өнөөх өвчтэй хүний шаргал
               цагаан нүүр нь дун цагаан болж, үг хэлэхийн сөгөөгүй, дэмий л хоѐр нүдээ
               эргэлдүүлэн эн тэрийг ширтэнэ.
               Удсангүй нүдээ анин, ухаангүй хэвтэхийг үзвэл хэдийн нас барсан мэт бөгөөд
               хэдэн доктор зэрэг зэргээр цаг харж ажилласаар, хэмжээтэй цагтаа дахин сэхээж,
               амьд хүн босгохыг ажиглавал, шинжлэх ухааны эмнэлэг хэмээгч үнэхээр
               гайхамшигтайяа хэмээн дотор бодогдоно.
               Гэтэл доктороос энэхүү хүнийг долоо хоног болоод явж болно хэмээн урьдаас
               мэдэж, үнэнийг илтгэх нь үнэхээр ертөнцөд хосгүй баясгалан мэт санагдав.




                                                     АУГАА ХҮЧТЭН

               Нэг өглөө эмгэн Долгор гэрийн хогийг цэвэрлээд гарч одов. Гэрийн дотор тоос
               бужигнах нь зузаан үүл мэт үзэгдэнэ. Энэ зуур агаарын хийгээс нүдэнд үл үзэгдэх
               нэг чухаг нөхөр бууж, улаан будагтай авдрын өнцөг дээр толгойгоо түшиж, санаа
               алдан зовлонт байдлаар гасална.
               Үүний биеийн байдлыг энгийн нүдээр үзэх хэмээгч маш бэрх бөгөөд гагцхүү
               томруулдаг шилээр үзэж болно. Хэдийгээр ийм өчүүхэн бага боловч, хүч маш
               үлэмж тул даруй аугаа хүчтэй хэмээн нэрлэж болно. Төдөлгүй бас нэг өөр маягийн
               нөхөр агаараас бууж ирээд, түүний дэргэд сууж :
               -За эрхэм хүндэт нөхөр ярны хорхой энд ямар учраас ийнхүү уйтгарлан сууна
               хэмээн лавлаж мэндийг мэдэлцсэний дараад :
               -Эрхэм нөхөр хүйтний хорхой тантай учирсандаа түмэнтээ баярлана. Миний
               ийнхүү зовох нь миний хувийн хэрэг бус бөгөөд бүгдийн төлөөнөө болно.
               Үүнээс урьд арав гаруй жилийн өмнө бид хичнээн жаргалтай байсан билээ.
               Түүнийг эрхэм хүндэт нөхөр арай умартаагүй буйзаа. Би болбол ямар ч хүний бие
               махбодыг доромжлон сүйтгэж,адагт хамаргүй ч болгодог чадалтай байсан билээ.
               Гэтэл сүүлийн үед шинжлэх ухааны эмнэлэг дэлгэрч, хэцүү хүмүүс буй болж,
               бидний тэрхүү танхай байдлыг халж, хамар нармайд хүрэх ч байтугай, харин орох
               газар олдохгүй, зовлонгийн далайд унагааж, өдөр ирэх тутам турж, зүдрэн зовж,
               гунихран сэтгэлд тавгүй болжээ.
               Хүйтний хорхой гэдэлзэж годолзон: Үнэхээр тийм. Таны хэлэгч маш үнэн хэмээн
               батална. Гэтэл дахин гуравдугаар нөхөр сэм хүрч ирээд, тэдгээрийн хажууд
               суугаад, ярны хорхой: Таны алдар нэр хэн гэгч вэ? Хаанаас ирэв хэмээхэд Миний




               ЦАХИМ НОМЫН САН
   136   137   138   139   140   141   142   143   144   145   146