Page 145 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 145

145   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               хэдийнээ хэд хэдэн доктор ирээд, харилцан зөвлөлдөж байсаар, нэг ч хүн
               үлдээлгүй бүгд хүмүүсийг тасалгаанаас гаргаж, гагцхүү доктор үлдээд эмнэж
               эхэлсэн бөгөөд энэ зуур хүн бүрийн сэтгэл хөдлөн, юу ч үл бодно. Гагцхүү хөөрхий
               хоѐр охин өнчирсөн ангирын зулзага адил хослуулан уйлна.
               Гэтэл үүнд нээгдэж, доктор гарч ирээд, одоо зүгээр сайн болно хэмээн хэдхэн үг
               хэлээд сувилагчид орос хэлээр хэдэн үг хэлж дуусахад, хоѐр охин зэргээр
               лавлавал, одоо гурав хоноод эдгэнэ гэв.
               Энэ гурван үгийг хоѐр охин сонсмогц, үнэхээр ертөнцөд хосгүй бурхан мэт доктор
               оо хэмээн түмэнтээ баярлан, нэг шөнөд турш хэлэлцэн, урьд үзээгүй сайхан
               сайхнаар унтжээ. Ийнхүү хэдэн хоногийн хойно эмгэн эрүүл болж, гэртээ ирээд
               зүрхэнд оршигч өчүүхэн нян хорт дайсныг уудлан үзсэн, далдыг үзэгч үнэхээр
               бурхан адил доктор аж. Бид хэдийгээр хөрөнгөө дуустал бурхан ном, буян өргөлд
               барьсан боловч амь гарах ч байтугай хэдийнээ дуусах байжээ хэмээн бас гараа
               наминчилна.
               1935 он




                                        ХҮН ХЭДЭН УДАА ҮХЭЖ БОЛОХ ВЭ?


               «Би нэг үхэхээс хоѐр үхэхгүй. Муу сайн золигууд аа!» хэмээн тослог дээлийн
               энгэрийг дэлгэж, хүрэвтэр цээжийг гаргасан нь хиртэй биен дээр урссан хөлсний
               мөр балраагүй бөгөөд суйлдаг сугалдаг нараар хүрээлүүлэн луйварч хүү нэлээд
               ихэмсэг сууна.
               Зуны халуун өдөр нэг шил монопольд биеийн халуун нэмэгдэж, үг олшрон, зүрх
               дэлсэх боловч, сайн эрчүүд гэж жишимгүй залгилна.
               Бас ялаа хажууд нь нөхөрлөнө.
               Нэг өдөр луйварч хүүгийн бие базаахгүй хоолонд дургүй, гэдэс нь өвдөөд тун ч
               хэрхэхийг мэдэхгүй байтал суйлдаг сугалдаг нар, арга сүвэгчилсээр , эцэст
               эрүүлийг хамгаалах газарт авч хүрвэл, доктор зохих тасалгаанд хэвтүүлэв.
               Нэг долоо хоног тутам хоол ундыг тохируулан өгч байсаар нэг өдөр мэс заслын
               тасалгаанд оруулан хэвтүүлж, тав зургаан докторууд цагаан хувцас өмсөөд
               хүрээлэн зогсож, ам хамраа битүүлэн гялгар гялгар мэсүүдийг гялалзуулан,
               үнэхээр сэтгэшгүй, аймшигтай байдал үзэгдсэн бөгөөд мань хүү айхын ихээр айж,
               нүд эргэлдүүлэн хэвтэнэ. Хэдийнээ түүний мэдрэлийг алдуулан түр цагийн үхэлд
               оруулан, гэдсийг нь хагалан, мухар олгойг нь огтлон авав.
               Төдөлгүй гэдсийг дахин оѐж битүүлээд дуусмагц, тэр унтсан нойрноос сэрж,
               тунгалаг гэрэлтэй том шилүүдийг харж, ертөнцийн нарны гэрэлтэй шинэ танилцав.
               1935 он




                                         «ХЭЛХЭЭГҮЙ СУВД» ХЭМЭЭХ ТУУЖ

               Өмнөд уулын оройд тунасан цагаан үүлнээ
               Хөгшид залуус цугаар бишрэн тахил өргөсөөр




               ЦАХИМ НОМЫН САН
   140   141   142   143   144   145   146   147   148   149   150