Page 143 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 143

143   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               үржин, биеийг өвчлүүлэн хорлодог тул, тэрхүү цусны цагаан дүгрэг, түүнийг үзмэгц
               жишээлбэл:
               айлын хотонд чоно ороход гэрийн нохой өмнөөс нь эсэргүүцэн тэмцдэгтэй адил,
               өвчний нян хорхойтой тулалдан байлдана.
               Аливаа хүний биеийн махбод нь чийрэг болоод, цусны цагаан дүгрэг нь баялаг
               чадалтай аваас, өвчний хорхой дийлэгдэн юу ч үйлдэж чадахгүй сөнөнө. Цусны
               нэг хэсэг цагаан дүгрэг ямар нэг өвчний нян хорхойтой учирвал, бүхий л цусан
               дахь бусад нөхдөдөө зарлан, дуудах бөгөөд хүчин хавсран яр хорхойтой
               тулалцдаг буй. Энэ нь улсын ард бүхнээр хүчин хавсран гадаадын дайсныг
               дардгаас юун өөр аж. Хэрвээ өвчний нян хорхой дийлж, хүний биеийн дотор газар
               эзэлбэл, даруй тэр хүнийг өвчлүүлэн чадна. Иймийн тул цагаан бурхан зэрэг ямар
               нэг өвчинд урьдаас хамгаалж, тарилга хийдэг нь тэрхүү өвчний нян хорхойг аваад,
               шинжлэх ухааны аргаар хүчийг нь муутгаад, цусны цагаан дүгрэгт дийлэхүйеэ
               хялбар болгон, хүний цусанд хийхэд тэр хүчингүй учир, цусны цагаан дүгрэгт
               хялбар дийлэгдэх тул, түүний цусны цагаан дүгрэг тэр зүйлийн нян хорхог дарах
               аргыг сурч аваад хожим мөнхүү өвчнийг (өвчний) жинхэнэ хүчтэй хорхой ирвэл
               даруй сөнөөн дардаг амуй. Тариулснаар тэрхүү өвчин халдахгүй болдгийн учир
               энэ ажгуу. Ямар нэг өвчнөөс урьдаас (сэргийлэн) тариулбал зохино.
               1935 он




                                                ХОЖИМДСОН ГЭМШИЛ

               Нас залуу, үс хар, шүд цагаан, царай тунгалаг нэгэн охин, түмэн жилийн шавар
               хэрмийн дотор түүний сүүдэрт монгол нэрийг сольж, өдрийг нойрсон өнгөрүүлж,
               үдшийг цэнгэн жаргасаар, ертөнцөд хосгүй гоѐмсог алдар цэцэг хэмээхийг
               хүлээжээ.
               Өдрийн өнгөрөх, байгалийн хувьсал түргэн тул, хэдийнээ хорин таван нас хүрчээ.
               Боловсон ѐсонд болбол залуу насны үе мөн бөгөөд энэхүү охины байдлыг үзвэл,
               залуу цагийн цог нь хэдийнээ буурчээ.
               Ойрноос нуруу бөөр өвдөх ба энд тэнд гүвдрүү гарах болсон нь тунгалаг царайнд
               нь тодхон бөгөөд дүгрэг сорви тогтсон тул, оо будгаар халхлахад хэцүү учир, түүнд
               баахан гутах боловч, нэгэнт дассан байдлаас ангижирч чадахгүй бөгөөд бас ч
               тийм сэтгэл үл төрнө.
               Нэг сайхан өдөр, нарны илч халуун бөгөөд хэд хоног бороо орсонгүй тул,
               бүгчимхэн ажгуу.
               Гэтэл хашааны хаалга нээгдэхийн дохио том хонх дуугарахад үзвэл, эмгэн Намгар,
               лам багшийн хамт орж (ирж) яваа үзэгдэхэд, нэг удаа бишрэлтэй наминчилж,
               барьцанд юу өгөхөө бодно.
               Шаварчин Лийгийн гар сул тул, түүнийг ирвэл, мөнгө нэхэхийг хүснэ.
               Багш лам орж ирээд, судас барьж эрхи татаад «Гэмгүй бага бузар байна»
               хэмээгээд өврөөсөө солиулан хүртэх эм тан хайрлав. Тийнхүү «Бага сага уншлага
               хэрэгтэй» хэмээгчийг сануулаад явах хэмээтэл, багшийн барьцанд, байсан ганц
               тавтын цаасыг барив. Жилийн дөрвөн улирал хэмээгч юутай сайхнаар ээлжилнэ.
               Нэг жилийн турш гэрээс гарахгүй хэмээгч юутай уйтгартай зовлон бэ? Шаварчин




               ЦАХИМ НОМЫН САН
   138   139   140   141   142   143   144   145   146   147   148