Page 148 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 148

148   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               хатан болж явахад Тунгалаг хэмээх цол шагнагдсан учир хүн бүхэн түүнийг
               Тунгалаг хэмээн нэрлэсэн бөгөөд эдүгээ ч Дэжидийг Тунгалаг Дэжид гэнэ. Эднийх
               бол нэлээд хуучны айл боловч, хоѐр гурван үед цөм бүсгүй хүнээр өрхийг
               толгойлуулан явжээ. Дэжид эдүгээ гучин зургаан настай, хэдэн нөхөр уламжилсан
               нь чухамхүү тогтож суусан ханьгүй. Өнөө Балган хиа лам хэмээх нэг хүн гэрт нь
               орж суусан ажээ. Дэжидээс бага насанд нь төрсөн охин Амгалан 19 настай, бас
               өргөж авсан охин 14 настай, түүнийг Цэрмаа гэнэ. Амгалан гал түлж, зуухан дээр
               халуун цайг жигнэжээ.
               Өглөө барьсан мөнгөн цөгцтэй зул нь бөхөөгүй бөгөөд Амгалан «Яасан хурдан
               ирэв» гэнэ. Үзвэл эх нь нэг боодолтой юмыг тэврэн байхыг Цэрмаа их л гайхан
               ширтэнэ. Эх Дэжид, Цэрмаа уруу нэг удаа хараад Амгалан тийш бас харж
               инээмсэглэнэ. Цэрмаа түүний учрыг олж ядан авай. Дэжид даруй зуухны дэргэд
               суугаад, хүүхдийн нүүрийн бүтээлгийг авч, наалдсан мөс, цангийг нь арчин Цэрмаа
               уруу харуулна. Цэрмаа их л гайхаж, «Юун хүүхэд вэ? Яах гэж авчирсан юм бэ?»
               гэж лавлахын сацуу Дэжид: «Бид хоѐр өнөөдөр гэртээ суусаар байгаад ийм олз
               олов» гэхэд Цэрмаа хэрхэн олсон учрыг лавлахад Дэжид өгүүлрүүн: «Нэг хүүхэн
               олж авч, чамд хань болгоѐ гэж ижий, эгч хоѐр чинь хэдийнээс хэлэлцэж байсан
               билээ. Балжирынх жаалаа хүнд өгөх гэнэ гэж сонсоод очвол, хүү болох учир
               хэрэггүй биз гэсэн. Хэрвээ авбал, нэлээд сүйтгэл гарах тул зогссон билээ».
               Гэтэл хүүхэд ээрч уйлан, хоѐр хар нүдээ тормолзуулахад Цэрмаа түүнийг аван
               аргадаж, даруй өлгийнөөс нь гаргаж, хуурайлан цэвэрлээд, өвөр дээрээ тавьж
               байтал, гэнэт хормой дээр нь шээж орхисонд Цэрмаа сандран, газар тавьж, дээлээ
               базаад, аминдаа хөглөхөд Дэжид «Өлзийтэй юм болов. Магад чиний заяасан дүү
               чинь» гэнэ. Даруйд Дэжид, Амгалан, Цэрмаа нар хөл болж шаламгайлан давуу,
               шуувуу, хуучин, шинэ хувцасны зүйлийг цуглуулан, хүүхдийг боон түүний хуучин
               өлгий, зүйлийг гаргаж хаяад, хүүхдийг орон дээрээ тавьж, ээлжлэн эргэлдэнэ.
               Харилцан зөвлөлдөж, багш лам гуай Мишигийг залж авчраад, сан тавиулж угаал
               ариутгал ба тахил, тахилгыг гүйцэтгэн, Дариймаа хэмээх нэрийг олгуулав.
               Цас шуурганд бултайж байсан хаврын цэцэг хэчнээн хаврыг хэрхэн өнгөрүүлэхийг
               хэн эдүгээ мэднэ.
               Хаврын сүүл сарын эцэс, хараахан түмэн бодис дэлгэрэхийн үес, суурьшсан
               хашааны дотор хааяа нэг ногоо үзэгдэхийн цагт умард байшингийн зүүн талын
               тасалгаанаас нэг хүүхэн гарч, саравчны өмнө тавьсан цэцэгт ус шүршинэ. Нас
               хорь нэлээд өнгөрчээ. Үнэхээр идэр залуугийн үзэсгэлэн бөгөөд тунгалаг царай
               гялбалзана.
               Өмссөн нь цөм хятад янз. Өгүүлбэл: Шулуун, дурдан бошинз, бяцхан эрээн
               шаахай бөгөөд дотуур нь шуумгийг задгай тавьсан хар хөх торгон өмд үзэгдэнэ.
               Нүүрт бяцхан оо тавьж, хөмсгөө зассан нь даруй залуу эрчүүдийн зүрхийг эсгэх
               хурц илд сэлмийн адил хэмээвээс болно. Энэ хүүхэн бол урьд бага байхдаа
               Тунгалагийн Дэжидийн дунд хүүхэн Цэрмаа гэж байсан боловч эдүгээ Вангийн
               хорооны Ван шиан Юй гэж нэр гарчээ. Сая тавигдсан цэцгийн дээр цэвэр усны
               дусал унахад ундаассан ургамалд амьсгал орж, тэргүүнээ дээш өргөнө. Сая өсөж
               байгаа Дариймаа түүний хажууд ирж, эгчийн дэргэд зогсон, бяцхан хоѐр хар нүдээ
               тормолзуулна. Түүний гэр дэх энэ завсар тэр жилийн хаврын эхэн сард нэг настай
               байсан Дариймаа арван дөрвөн насыг хүрч , 14 настай байсан Цэрмаа хорин
               найман нас хүрснийг хэн олж мэднэ.




               ЦАХИМ НОМЫН САН
   143   144   145   146   147   148   149   150   151   152   153