Page 151 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 151

151   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               өмнөөс хүүхэн Ханд босож зүүн хойд талд суусан улаан торгон хошмогтой хээнцэр
               бүхий нэг залуу ноѐн хүнээс эхлэн үүдэнд суусан залуучуудыг дуустал толгой
               дараалан, тунгаа хийж, алдсанд шаардаж, архи уулган, өөрөө хожигдвол
               хундагатай ганзайнаас бага амсаад эцэг, эхдээ өгч уулгана. Дараагаар дуу хуур
               залгаад, түр зуур цай, тамхи ба сул яриа бололцсоны хойно, одоо зочдын талаас
               тунгаа барих ээлж болсон тул, эхнэр Мядагмаа, гүн ноѐны хиа Сумъяаг цохлоход,
               зүүн хойно суусан тэрхүү ноѐноос эхлэн цөмөөрөө шаардана. Сумъяа бол мөнөөх
               дуулж байсан залуу хар хүн мөн. Даруй босож, ноѐндоо нэг ѐслоод, гэрийн эзний
               эхнэр Мядагмаагаас эхлэн хуална. Бие бялдар тэгш, нуруу гуалаг, улаан торгоор
               нарийхан бөөрөнхийлж эмжсэн хэр хөх шангийн дурдан дээлийг өмсөж ногоон
               бажгар дурдан бүсийг ороосон нь хотын дэгжин байдлыг үзүүлжээ. Сул тавьсан
               урт хар гэзгийн үзүүрийг хар туузаар боож, алтан мөнгөн саагаар хатгамал баяр
               үсэгтэй бяцхан тамхины савыг, баруун зоон дээрээ бараг далд ортол хавчуулж,
               зүүн ташаандаа өлзий буянтай том гэгчийн хөөрөгний савыг зүүснийг үзвэл, одоо
               цагийн хээнцэр эрчүүүдийн эдэлдэг зүйл мөн. Цулгай хар наамал гутлын
               түрийнээс төмөр толгойтой цагаан гаансыг гаргаж, байн байн тамхи татна. Царайн
               өнгө шаравтар бөгөөд тунгалаг, хамар шулуун, хөмсөг өтгөн харах нүд нь цогтой
               сэргэлэн агаад залуу хүүхнүүдийн дээр хааяа сүрхий сүрхийгээр тусна. Нас хорин
               нэг орчим, үнэхээр нэг өнгө жавхлантай эр болой.
               Дуу хуанд онц мэргэжилтэй, хуучин шинэ алиныг ч торохгүй гаргаж, тунгаа хийх
               бөгөөд хожигдох бүр хар архи буюу банлаг хоѐроос алиныг хамаагүй авч
               хөнтөрсөөр. Дариймаагийн өмнө хүрч ирэх нь холын аянаас олон уул усыг гатлан,
               зорьсон газартаа сая хүрч ирсэн мэт байдал буй. Дариймаа түвд хоргойгоор
               эмжсэн жижигхэн хээтэй бор ногоон торгон дээлийн урт ханцуйн далбагар минжин
               нударгаар амаа хагас таглажээ. Хасын цагаан царай нь бяцхан ичих мэт болж,
               тунгалаг хоѐр хацарт нь нимгэн улаан туяа туссан нь Сумъяагийн өмнө зуны эхний
               сарын үүр цайж буйн адил, хоѐр нүдний хар, цагаан нь хослон эелдэгээр
               тормолзож, сэтгэл зүрхийг нь ховх цохих агаад даруй янаглалыг даллах хурц илд
               мөн. Яралзсан цагаан шүдийг гаргаж, өчүүхнээр инээмсэглэх нь үнэхээр хаврын
               улирал ирж байгаа мэт. Дөрвөн тал булга тоорцгийн доогуур задгай санчиг бага
               цухуйж, хоѐр нарийн хөмсөгийн зурайсан нь шинэтгэл сар шиг болоод нимгэн
               улаан уруулын хөдлөх нь хэчнээн үнсэвч, шимэвч ханамааргүй. Цагаан пансан
               цамцны захан дотроос цухуйж буй зөөлөн цагаан хүзүүг нь даруй хазаад авмаар
               аа, угалзтай ээтгэр гутлын хамрыг хормой доогуур цухуйлгаж, цомцойн суугаад,
               өрөөсөн гартаа урт хар гэзэгнийхээ үзүүрийг имэрч, түүгээр гоочилж саатна.
               Сумъяа түүнийг ширтэн, нэг үе согтсон мэт болоод
               Хөгжмийн аялгуу нийлээд ирэхэд
               Хүн бүгд дурлана.
               Хүнээс айгаад уулзахгүй
               Хайрын сэтгэл, хайран шүү
               хэмээх дууг эхэлж, хуа гаргахад Дариймаа бяцхан ичимгийлэвч дэмий л
               халшралгүй тосож дуулан, ядам хуруундаа хятад янзын цэцэгтэй алтан бэлзэг
               зүүсэн гуа цагаан гарыг гаргаж, хуалах нь түүнийг даруй базаад авмаар, Сумъяа
               дурлаж , мансуурсан сэтгэлийн нөлөөгөөр Дариймаад өөрийн нэг хожигдож ноѐны
               өмнөөс нэг хожигдож, хоѐр шаазан банлагийг ѐроолгүй уугаад, танилцсаны баяр
               гэж шалтаглаж, бас дахин нэг хуалж хожин, Дариймаад нэг хундага ганзай өгсөнд,




               ЦАХИМ НОМЫН САН
   146   147   148   149   150   151   152   153   154   155   156