Page 153 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 153

153   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               гүүрний баруунтай байгаа Гонгор зайсангийн хашааны хаалганаас гарвал,
               шинэтгэл сар хэдийнээ далд ороод, хав харанхуй шөнийн гүнд гудамжны дотор
               чив чимээгүй, гурван марал орой дээр ирээд, тэнгэрийн оѐдол сувдын адил,
               зөөлөн салхи өмнөөс үлээгээд, мөн ч бяцхан жавартай. Сумъяа баруун гартаа
               Дариймаагийн алчууртай юмыг барьж , түүний хажууд явна. Дариймаа зүүн гарын
               ханцуйгаар амаа таглаад, баруун гарын урт ханцуйг газар тултал хүвүүлж,
               зөөлнөөр алхална. Харилцан, энэ оройн найрны тухай энгийн яриа эхлээд,
               Цэргийн Яамны өмнө хүрч ирэхийн үед үг яриа нь явсаар хоѐр биен дээрээ тусаж
               Сумъяа:« Би хотод нэлээн удсан атал, эдүгээ хүртэл таныг үл мэднэ. Харин
               завшаанд энэ орой танилцав» гэхэд Дариймаа: « Би болбол алдартай айлын
               нэртэй хүүхэн бус тул, таныүл мэдэх нь зөв. Таны зэргийн эрхэм гаж болно» гэнэ.
               Сумъяа: « Би ч болов нэг болхи хөдөөний хүн. Харъяат ноѐныг дагаж явдгаас
               цааш юмгүй. Харин санамсаргүй өнөөдөр зол тохиолдож, энэ айлын найрт
               суулцсан билээ» гэхэд Дариймаа:« Би ч мөн Хандтай гэмгүй үерхэж явдаг тул, энэ
               орой таныг олж танив. Хандын нэг хар хүн бий гэдэг, та юмсанжээ» гэж баахан үг
               хаяна. Сумъяа нэгэн зэрэг хирдхийн тулгараад: « Та их л ташаарч байна. Юутай
               намайг тийнхүү егөөднө. Над зэргийн хүн Хандтай хэрхэн ойртоно. Харин манай
               ноѐн түүгээр саатдаг юм» гэхэд Дариймаа их хошноор: «Аа тийм үү» гээд дуугүй
               явна. Сумъяа бас нэлээд дуугүй яваад, Чойжин ламын сүмийн ар талаар гарахад
               тэндээс Баруун хорооны захад орж ирэхэд хашааны булангаас нохой боорлохыг
               далимдуулан Сумъяа Дариймааг наагуур яв гэж хамгаалагч болон гарыг нь барьж,
               мөн


               зэрэгцэн явахад Дариймаа:« Зүгээр зүгээр» гэвч гараа авалгүй явах агаад
               Сумьяагийн өрөөсөн хажуугаас үнэхээр тааламжтай түшнэ. Энэ нь Сумъяад мөн
               адил авай.
               Тэндээс нэг урт гудамжаар баруун тийш явж нэг булан өнгөрөөд, хойшоо бяцхан
               явж, баруун эргээд, урагш, хандсан их бага хоѐр улаан хаалган дээр хүрч,
               Дариймаа хашааны завсраар нуусан сурыг татаж, үүдээ өчүүхэн нээгээд, босгон
               дээр хатавчийг алхан зогсож, Сумъяа уруу дуугүй харна. Сумъяа алчууртай юмыг
               нь авч өгөөд бас өмнөөс нь харж зогсоно. Аяа, сая танилцаж байгаа хоѐр, бие
               халж ядалцан, шинэ янаглалын хоѐр сэтгэл салж ядалцан ийнхүү байхыг үүрийн
               цолмон үзээд, нүүр нүүр дээр нь гэрлээ тусгаж, наалдан мишээнэ.
               Ийнхүү нэгэн хэсэг болоод Сумъяаг үг хэлэн алдтал, Дариймаа өрөөсөн хөлийг
               босгон дээрээс цааш буулгаж, Сумъяагийн зүг талархан: «Одоо би оръѐ та
               манайхан нэгэнт мэдсэн тул, сүүлд ирж цай уугаарай» гэхэд Сумъяа: « Би
               маргааш нөгөөдрөөс эрхгүй ирж, энэ шөнийн найрын үргэлжлэл сонинг ярина. Та
               аль гэрт сууж байна» гэхэд Дариймаа: «Би хойдох байшингийн хамгийн
               баруунтайх тасалгаанд сууна. Өдөр бол их төлөв гэрт байна. Та гэрт орж болно.
               Манай ижий бий. Зүүн байшинд бол манай эгч нар суудаг юм» гээд « За сайн
               яваарай» гэж хаалгаа хамхив.
               Сумъяа: « За сайхан унтаарай» гээд цааш явав. Тэгээд Дариймаа хашааны
               хаалгаа түгжээд, цааш явж гэрийн үүдийг татвал эх нь нэгэнт унтсан тул, өөрийн
               суудаг тасалгаанд орж, шүдэнз зуран, лааг барив. Өөрийн байшингийн доторх
               байдлыг урьд үзээгүй мэтээр эргэн тойрон харж их л зэвүүнээр ажиглаад даруй
               жигтэй болж, нэгэн зэрэг санаа алдан, тоорцгоо авч ширээн дээр тавиад нэг




               ЦАХИМ НОМЫН САН
   148   149   150   151   152   153   154   155   156