Page 149 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 149

149   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               Хашаа доторх байдал цөм хуучин ѐсоор бараг байсаар энэ айлын үүд өрх
               дэгжсэнээс бус, доройтсонгүй. Дэжид үс хэдийгээр цайсан боловч, ааль зан урьд
               хэвээр, ялангуяа арга ухаан хэнээс ч дутахгүй, гурван хүүхнээ санааны дураар
               захиран, сэтгэл амар сууж байгаа болой. Их хүүхэн Амгалан өнгө зүс төдий л
               онцгой бөгөөд өөрийн жинхэнэ төрсөн хүүхэн тул, аль аль болоод алсыг бодож,
               Буу гүн хэмээх залуу түшмэлтэй суулгажээ. Дунд хүүхэн Ван шиан юй гэх Цэрмаа
               бол өргөж авсан хүүхэн агаад өнгө зүс гуа сайханд хүсэх дурлах хатантнаас эхлэн
               сонирхон үзэхээр ирэх зочин хүртэл нэн олон тул, хэдийнээс тусгай нэг замаар
               оруулж, энэ тэр хүмүүүстэй нийлэлдүүлэн, авьяас аалийг нь тэр зэргээр удирдаж,
               олны хоолыг идэх хишигтэй охин хэмээж гагцхүү түүнд итгэн, цугаараа элбэг
               дэлбэгээр амьдрах бөлгөө. Гуравдугаар хүүхэн хүрдэн дээрээс олсон Дариймаа
               бол өнгө зүсээр хэтэрхий гэж хэдийнээ хашир эхнэр Дэжид ч өөрөө ажиглан
               магадласан бөгөөд эдүгээ 14 насанд нь үзэхэд хэн ч болов худал гэхгүй. Дэжид
               түүнийг дээр мэдсэн тул, өөрөө чармайж, ааль авьяасыг тухайлан боловсруулж,
               нэгэнт хүн болгосон Цэрмаад тушааж, Дариймааг арчлан хамгаалж, сайн сайхнаар
               өсгөх ба ааш занг эелдэг зөөлөн, ярих хэлэлцэх эерүү найрамдуу, дуу хөгжимд
               дадамгай мэргэн болгохыг урьдаас хичээснээр үл барам, басхүү Вангийн хороонд
               суух Ма минь Шисан гэх нэг цахраар бичиг ном заалгаж, сэцэн эрдэмтэй охин
               болгохыг энэхүү хэдэн жилийн дотор туйлын санаа чармайсан бөгөөд энэ завсар
               Дариймаа ааш зан, их бага хэн хэний өмнө ч болов, харин эдүгээг их, бага зочин
               гийчнийг орж ирэхэд ямар нэг хөгжмөөр тавтайяа зугаацуулж чадахаар үл барам,
               тэд нарын уйтгарыг сэргээн, сэтгэлийг хөдөлгөнө. Бичиг номыг сурч, эх ба эгчдээ
               хуучин үлгэр түүхийг өвлийн шөнийн уртад уншин сонирхуулах болжээ. Бас хүү
               бурхны судар номыг хүртэл сайн уншина. Тэгээд Дариймааг юуны тул, ийнхүү
               хүмүүжүүлэхийн учрыг дотно байдаг Цэрмаад урьд хэлсэн бөгөөд үүнд хөгшин над
               үхтэл өргүүлэх хоѐр зам бий гэжээ. Юү гэвэл Дариймаа царай зүс үзэсгэлэнтэй
               болоод хөөрхөн болно. Энэ магад үзсээр мэдэгдэнэ. Гагцхүү хүрдэн дээрээс олсон
               золбин хүүхэд тул, зан авир ямар болохыг мэдэхгүй. Эртхэнээс уринаар (зөөлнөө)
               хүмүүжүүлэх хэрэгтэй. Ийнхүү өссөний хойно гэвэл, эрх биш түүнийг эрхэм дээд
               ноѐн хүний агь үр сонгон авна. Тэр цагт би амраар өтлөхөөр барам, нас бартал
               хүндлэгдэх бөгөөд үхэх цагт басхүү хүндэтгэн оршуулна. Дариймаагийн өнгө зүс,
               гуа, сургасан хүмүүжилд гогодолдон, үс цайтал сайхныг ханатал өмсөн, амттайг
               цадтал идэж магад болно. Энэ нь ганц над үл барам, улмаар үр хүүхэд Амгалан,
               Цэрмаа та хоѐрт хүрнэ гэдэг, үүнийг Цэрмаа олонтаа сонссон бөгөөд дуугүй
               зөвшөөрөн хүлээн авч, Дариймааг тэрхүү заасан ѐсоор эдүгээ хүртэл гарын дор
               хүмүүжүүлсэн билээ. Бас түүнд боддог өөр нэг зүйл бий ажгуу. Дариймаа нас
               арван дөрөв хүрээд, мөн бие махбод хэдийгээр бойжин чадаагүй боловч, өнгө
               зүсээр хүн бүхний өмнө эрхлэн жомболзох болсноор Цэрмаагийн гэрт ирдэг зочид
               гийчнээс эхлэн Цэрмаагийн удирдан учирсан ба Дэжидийн урьсан эрхэм дээд, их,
               бага хүмүүс сонирхох нь тун олон болсон бөгөөд түүний улмаас Дэжидийн
               хашаанд зорчиж ирэх эрхмүүд цөөнгүй. Үүнд Дариймаа, эх ба эгчийн нарийн
               сургаалаар өссөнөөс гадна, бичиг үсэг мэдэх болсны учир, зочдыг сайнаар
               хүндлэн зугаацуулж чадаад, басхүү дахин ирэх сэтгэлийг хөдөлгөн догдлуулах
               билээ. Энэ завсар тийнхүү олон зочин хүрч ирж байхад Дариймаа эдгээрийг
               чухамдаа дуртайгаар хүлээн авах нь үгүй агаад энэ нь өөрийн төрөлх авьяас
               болоод эгчийн сургаснаар тийнхүү бөгөөд гагцхүү эх Дэжидийн тааллыг үхтэл




               ЦАХИМ НОМЫН САН
   144   145   146   147   148   149   150   151   152   153   154