Page 154 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 154
154 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
янжуурыг ноцоож, орон дээрээ бүхлээрээ хэвтэж, элдвийг бодох бөгөөд, үүний
дотор Сумъяа хэмээх нэгэн үсэг эргэлдэн илбэ, зүүд мэтээр толгойг нь эргүүлнэ.
Дариймаа17 нас хүртэл энэ айлын хаалганд олон залуу зочдыг олж үзсэн, түүний
дотор эгч Ван шиан юйн сургаалыг дагаж, сэмхэн ажигласаар байсан боловч,
санаанд нийлэлцсэн хүн эс тохиолдсон бөлгөө. Гэтэл санамсаргүй учирсан
Сумъяа, Дариймаагийн зүрхэнд гэнэт шигдэнэ. Гэвч сая танилцаж буй тул, хэн
болохын хэрхэн мэднэ. Дариймаа сэтгэл хөдөлж, хий юм бодсоор, тэр хэвээр
бүхлээрээ дугхийжээ. Өглөө нар нэгэнт дээр гарчээ.
1934 он
ЗАЛУУ БҮСГҮЙ
Идэр бүсгүй хорин тавтай
Эр нөхрөө үл тоомсорлоно.
Элдвийг үзэж доройтохын цагт
Өрөөлийг бус өөрийгөө зэмлэнэ.
1930 он
НАМРЫН ӨГЛӨӨ
Үүл манан уулын оройгоор зугаацаад
Улиасны навч нэгэн хоѐроор хийснэ.
Улс амьтан нааш цааш зорчоод
Усны шувууд гангар гунгар хийлнэ.
Өрмөг тогтон гол мөрөн зайрмаглаад,
Өвсөн толгой өглөөн сэрүүнээ бууралтана.
Үнээн зэлэнд тугал бяруу мөөрөлдөөд
Уяан дээрх морьд бөмбөлзөнхөн чичирнэ.
1930 он
АНАГААХ УХААН
Нян хэмээгч нүдэнд өртөхгүй амьтан
Нулбидсаар дамжиж нялхсад халддаг хорхой
Ариун цэврийг нягт сахиж чадвал
Амь насанд огт үл хүрнэ.
Үлэмжийн энэ амьтдыг нүд ирмэхийн агшин
Эмнэлэг сувилал анагаана.
1930 он
ЦАХИМ НОМЫН САН