Page 150 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 150

150   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               харгалзсан хэрэг ажээ. Найман сарын арван тавны өдөр Нанхиад улсын баярын
               өдөр Ван шиан юйн гэрт цугларан ирцгээнэ.


               II
               Шинэтгэл сарын гэрэл тусахуйяа
               Шинэ янаглалын сүүдэр илрэх нь лав
               Ширээн дээр тавьсан цэцэг
               Тасхийм хүйтэнд үл хөлдөх нь үнэн
               Алтан хундаганаас арзыг шимэхэд
               Үнэхээр сайхан болоод согтож ханашгүй
               Мөнгөн хундаганаас хорзыг балгаж,
               Мөн түүний амтыг үзэх ѐстой
               Намрын шөнийн гүнд шинэтгэл сар сая цухуйж, ичимтгийгээр гилтгэнэнэ. Хашааны
               сүүдэр тогтсон цагаан хяруу түүний гэрэлд жирэв гялалзана.
               Шинэ барьсан том цагаан гэрийн яндагаар бөөн бөөн оч хаялна. Хөгшин залуу
               зочид, гийчид мөнхүү гэрт орж гарна. Тулганы дотор ил гал түлсэн нь гэрэл хурц,
               баруун хойно суусан жасааны ламын хөлс чийхарч, түүний өмнө тавьсан ууцны
               тос дусална. Бас олон лаа, дэнг энд тэнд тавьсан нь гэрийн доторх цөм тодорхой
               үзэгдэх бөгөөд цугаараа шинэ дээл, малгай өмсөж, үс зүсийг засацгаасан, гуалиг,
               цэвэрхэн хотын хүмүүс эргэн тойрон сууцгаасны өмнүүр идээ мах үргэлжилж,
               айраг архи мэлтэлзэнэ.
               Гэтэл баруун өмнөх хаяанаас яруу хоолой тас хийн «Үлэмжийн чанар»-ыг
               эхэлмэгц, зүүн өмнө хатавчинд суусан Дариймаагийн нүд хялавхийн, тэрхүү
               дуулагч залуун хүний нүүр дээр тусаж, Соном хадгийн хамт барьсан алтан
               хундагатай архины дээгүүр тэмүүлэн эргэлдэхэд хажуугаар нь суусан үеийн
               хүүхнүүд шивэр авир хийлцэн нудчин, хавчина. Дуулагч хүний хоолой хэдийгээр
               яруу уужим боловч, сэтгэл нь Дариймаагийн нүдэнд хэдийчинээ тээглэсэн тул,
               хоолой нь үе үе зангирч, дээр дор орон алдаж, хараахан дуусмагц, найрын хүмүүс
               бүгдээр тосон аван, түрж уянгалан баясалцаад, тус тусын өмнөх айргийг авч ууна.
               Тэндээс гэрийн эзэн Гонгор зайсан босож, санд мэнд баруун талаар суусан
               хүмүүсийг зочилж, хүндэлнэ. Түүний эхнэр Мядагмаа намьм самьж самбалзан,
               зүүн талаар суусан зочдыг дайлж хөгжүүлнэ. Мядагмаагийн хүүхэн Ханд, нас
               арван найман, царай махлаг, нүүрний өнгө тунгалаг цагаан, хөмсөг нарийхан,
               хацар гэрэлтэй, хоѐр нүд хурц бөгөөд зэвүүн хотын хөөрхөн хүүхний тоонд орох
               бөгөөд ааш зан эелдэг зөөлөн, гэзгийг шинэ самнуулж, нарийхан сувдан
               даруулгаар шанхалж, басхүү хоѐр чихэндээ урт сувдан ээмэг зүүжээ. Хүрэн хээтэй
               хар хөх үйтэн хуаран дээл дээр шар ногоон дурдан бүсийг өргөн ороож, хошоотой
               шонтгор гутлыг өмсжээ. Тэр өмнүүр суусан үеийн хүүхнүүд ба залуучуудыг шахаж
               шаардана.
               Мядагмаа болбол нас гуч гаруй, царай тольтой, толгойн хэрэглэл шармал, өтгөн
               цагаан сувд зүүж, халиун нударгатай хүрэн пүүсүү дээлийг өмссөн нь өнгө зүс
               гялалзжээ. Хуучин хүрээний гангачуудын нэг тул, үг уран, хөдлөх бүр самбаатай,
               даруй үүнийг өдөн, түүнийг удирдаж, хуур хөгжмийг наадуулан, дуу хуаг паргуулан,
               архи дарсыг базаах ба инээдэм наадмыг хөгжүүлж, хэн бүхнийг найрын дунд
               найгуулна. Наргианы ид болоход тунгаа хийх болов. Хамгийн урд гэрийн эздийн




               ЦАХИМ НОМЫН САН
   145   146   147   148   149   150   151   152   153   154   155