Page 144 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 144

144   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               Лий үзэгдэхгүй болсоор, нэг жил болсны хойно, арай нэг орж ирэхэд танигдахын
               эрхгүй болсон шархтай нүүрийн дундаас яралзсан цагаан шүд гаргаж, янчаан
               хэмээхэд иргэн Лий санаа алдан, мөнгөгүй хэмээн урьдын байдлыг мартжээ.
               Гагцхүү пионер Дорж бага сургуулийн шавь бөгөөд, эдний танил тул сургуулийн
               чөлөө цаг тул (цагт) ээжийн хүслээр хөөрхий охиныг эргэхээр ирсэн тул, нэлээд
               сууж байгаад «Өвчин хэмээгч бас хэцүү нэгэн зүйл, үүний дотор яр өвчин болбол
               нэн бэрх өвчин, үүнийг гагцхүү шинжлэх ухааны эмнэлэг амархан анагааж чадна»
               хэмээхэд иргэн «Лий Ай, тэр үнэн биш үү, би энэ жил эрүүлийг хамгаалах газар
               хэвтсэн байна. Хэдэн тарьсан амархан эдгэсэн (байна)» хэмээн хэдэн дутуу хагас
               монгол үг хэлэхэд,хүүхний дотор, хөгшин залуу хүн бүрийн үг үнэн бодогдож,
               эрүүлийг хамгаалах газар очихоор шийдэв.
               Чухам очих хэмээгч зовлонтой боловч, нэгэнт өвчин хүрсэн учир арга буюу тэр
               даруй иргэн Лийгээр тэрэг авчруулан хүрч очвол уул өвчнийг хурдан эдгэх (эдгээх)
               хэмээн хугацаа дурдах боловч, самууны ажлыг буруушаах нь нүүр хийх газар үл
               олдох бөгөөд харин эргэцүүлэн бодвол, гэмшил нь хожимджээ.
               1935 он




                                                     ДАЛДЫГ ҮЗЭГЧ

               Алсын харанхуйгаас мөргөлийн бишгүүр сонсдож байх бөгөөд өвчтэй эмэг эх орон
               дээр хэвтэж, гэрийн зүүн мухарт ѐолно.
               Багш лам хоймор сууж, ном уншина. Хоѐр охин эхийн дэргэд уйлан гаслан,
               зовлонгийн мананд төөрнө.
               Эдүгээ биднийг зүдгүүрээс аврах бурхан хаана буй бол хэмээн дэмий мөрөөдөн
               нулимсан хэлхээг цувруулна . Арга буюу эцсийн шийдвэрийг хүсэхэд, айлын залуу
               хар хүү докторт очих хүслийг гаргахад тэр ѐсоор болж очиход, даруйхнаа нэг
               тасалгаанд оруулан, цэвэр цагаан бүтээлэгтэй орон дээр хэвтүүлэхэд, удтал бие
               угаалгасангүй хүн тул, тэр тасалгааны тунгалаг гэрэлтсэн цахилгаан гэрлийн
               туяанд цагаан бүтээлгээс тодхон ялгарч үзэгдэнэ.
               Төдөлгүй цагаан хувцас өмссөн доктор, гэрлийн товчийг мушгин харанхуй
               болгомогц, хүчтэй гэрэл мөнөөх эмгэний цээжинд тусаж, цээжний доторх уушиг,
               зүрх эрхтнийг ил үзсэн мэт тодруулахыг ажиглавал, зүрхний хөдөлж, сунаж агших,
               их бага болох нь үзэгдэнэ. Удалгүй дахин гэрлээ ноцоож энэ өвчнийг одоо
               сувилахад тийм хүнд бус, гагцхүү удтал нааш ирсэнгүй нь арай хожимджээ. Гэвч
               би эдгэрүүлж өгье хэмээн докторыг өгүүлэхэд, түүний эрүүний доорх сахал нь
               хөдөлнө.
               Хоѐр охин ихэд баярлан,урьдын байдлыг санах бөгөөд чухам энд үзсэн бүгдийг
               эргэцүүлбэл, урьдын байдал нь инээдэм болох мэт боловч, бас одоо эдгэрснийг
               үзээгүй тул, сэтгэлд хангалтгүй, харин баярын царайд гайхсан мэт зурвас зурвас
               цагаан туяа татна.
               Тийнхүү нэгэн үдшийг тэнд өнгөрүүлэн, дараагийн өдрийг хүлээсээр, хэд хэдэн
               хоног болоход, заримдаа баясан, заримдаа зовинуулан нэлээд олон хоног болсны
               хойно, гэнэт нэг өдөр эмгэний бие улам муудаж, амьсгал авч ядан, нүдээ
               цагаанаар эргэлдүүлэхэд, хоѐр охин зэрэг зэрэг уйлан, дуу гарахгүй болмогц




               ЦАХИМ НОМЫН САН
   139   140   141   142   143   144   145   146   147   148   149