Page 140 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 140

140   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               өгөв» гэнэ. Сүрэнхүү «Би баруунтайгаас явна. Энэ баруун хойно нэлээн хол нэг
               хөндийд байх хоѐр гэрээс зам зааж өгөв. Энэ хүрвээс Сүнжидмаагийн хаяанд
               хүрнэ гэснээр ирэв» хэмээхийн зуур нэг үе гэрийн дотор шивэр авир болж бяцхан
               түжигнэснээ хойно хар хүн нөмгөн гарч ирэв.

               XVI
               Хар хүн дээгүүр доогуур харж «Хаана очих вэ? Хэн зааж өгөв» хэмээн бас лавлан
               асууна. Сүрэнхүү морин дээр суусаар дахин учрыг хэлсэнд хар хүн сая учрыг
               мэдэн талархаж, «Ээ хүү минь мөн мөн зөв зөв» хэмээгээд «Еэ харла хүү минь
               Сүнжидмаагийнх саяхан хүртэл манайхтай саахалт шахуу байснаа нүүгээд явсан»
               гэхэд Сүрэнхүү нэг зэрэг баярласнаа цөхөрч «Хаашаа нүүсэн бэ? Хол уу? ойр уу?
               хэмээхэд хар хүн гасалж «Би чухам нүүсэн зүг чигийг мэдэхгүй эндээс лав хагас
               өртөө шахмаас наашгүй. Өдий орой болсон хойно....» 1934 он




                                               ХӨГШИН ХҮНИЙ ӨГҮҮЛЭЛ

               Улаанбаатар хотод чухам хэрд болохыг мэдэхгүй тавдугаар хороонд гэнэ. Нэг
               уудам бөгөөд зүгээр бус банзан хашаа байна. Бас будгаар буджээ. Дотор нь олон
               урт цагаан байшин үзэгдэнэ. Заримын цонхон дээр сайхан цэцэг навч тарьжээ.
               -Энэ ямар газар вэ? гэж үүдэн дэх хүнээс асуувал
               -Эрүүлийг хамгаалах газар гэнэ.
               -Яадаг газар вэ? гэвэл
               -Өвчтэй хүнийг эдгээдэг газар гэнэ.
               -Яаж эдгээдэг газар вэ гэвэл
               -Эмнээд эдгээдэг газар гэнэ.
               -Би ханиад хүрээд, ганц муу хадагтай эм залах гэж яваа юмсан, юу баривал зохих
               вэ? гэвэл
               -Хадаг байтугай, самбай ч хэрэггүй, зүгээр эдгээж өгдөг газар гэнэ.
               -Тэгвэл орж , эм залж болох уу? гэвэл
               -Болохгүй яах вэ? гэнэ
               -Ийм газрыг чинь ямар буянтай хүн байгуулсан юм бэ? гэвэл
               Буянтай хүн ч бус, өршөөлтэй засаг чинь байгуулсан юм гэнэ.




                                                 МЭС ЗАСАЛЫН ТАСАГ

               Өргөн цэлгэр гэгээвчийн шилэнд, үзэсгэлэнт нарны туяа туссан нь алтан утас
               татаж, ѐслолыг гүйцэтгэсэн адил бөгөөд шилэн халхавчтай мэс заслын нарийн
               хэрэгслүүдэд туссан гэрлийн наадах нь гялбас гялбас хэмээн нүдэнд тааламжтай.
               Үүнийг үзсэн хүн эрхбиш нэгэн бодлого төрөх бөгөөд миний бодлогод:
               Хутга сэлэм, хурц мэс хэмээгч
               Хүний амийг таслах багаж хэмээн санагдана. Гэтэл хүний амийг авагч аюулт
               өвчнийг анагаах ариун арга энэ ажээ. Тийнхүү эргэн тойрон үзвэл, тасалгааны




               ЦАХИМ НОМЫН САН
   135   136   137   138   139   140   141   142   143   144   145