Page 136 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 136

136   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               vгvй. Yvнээс хажуугийн мєрнийг туулан гарч ємнєд уулын бэлд хvрвэл залуу ногоо
               сая гарч бvхий л уулын биеийг хилэн мэт бvрхээд тvvний оройг ногоон модоор
               хучсан нь єнгє байдал нvдэнд vнэхээр vзэмжтэй болоод vнэр нь туйлын сайхан.
               Жvрмэд єєрийн янаг хvний хамт уулын єєд авчирч модны захад хvрээд, хоѐр
               морийг холбон идшилж, хоѐул нэгэн чулууны дээр мєр зэрэгцэн сууж, тэртээ
               уулын орой ба талын зэрэглээг харж єєрсдийн янагийн vгийг хэлэлцэхэд, энэтээ
               тэртээ чив чимээгvй салхи ч болов дув дуугvй болсон бєгєєд гагцхvv хажуугийн
               цэцэг угтаж, «vзэж» тэр хоѐрын зvг сэмхэн инээмсэглэнэ.
               Харилцан залуу сайхны янагийн vгийг ярилцан зугаацсаар байтал нэг мэдэхэд
               ємнєд ууланд vдшийн бvрэг гэрэл тунаж, сэв сэмхэн болжээ. Бусад олон зочид
               цєм гэртээ буцжээ. Чив чимээгvй ойн харанхуйн дунд тэр хоѐр vнэхээр тайвнаар
               бие биеэ амраглана.
               Энэ vе гагцхvv хажуугийн булгийн ус хоржигнон хээрийн шувуу яруухнаар жиргэнэ.




                                                     ЄВЛИЙН ШЄНЄ

               Тасхийм хvйтэн євлийн шєнє, тэнгэрийн од оч шиг гялалзаад, уулын нурууг
               бvрхсэн хунгар цасны хасын єнгє тvvний гэрэлд гилтэгнэнэ.
               Хvйтэн жавар ємнєєс vлээгээд голын мєсєн тас няс хагарна.
               Хєндий тал мэлцийн цэлийгээд хааяа нэг уулын орой эрвийн сэрвийн vзэгдэнэ.
               Шинэтгэл сар шєнє дундын vед цухуйхад гэрийн нохой тvvнийг ширтэн, дэмий л
               хуцна. Хєдєєний айлын гадуур нэг ч сонингvй. Yхэр хонь хааяа нэг хивж хэвтэнэ.
               Ийм нэг шєнийн гvнд холоос хэдэн морины туурай тvжигнэн хоѐр манааны хvн
               гэрийн гадаа ирж морийг тушин оров. Тєдєлгvй эхнэр Лхам босож єрх татан, гал
               тvлж цай халаана. Харанхуй шєнийн дунд бор гэрийн тооноор утаа савсаж, улаан
               оч хаялах нь тэртээгээс vзэхэд vнэхээр сонирхолтой. Даруй vvрийн цолмон
               цэмцийн гарч ирэхэд хоѐр хар хvн мордон, адууны зvг давхив.




                                                     АДУУ МАНААД


               Yvрийн цагаан гэгээ тусмагц, хєхєє шувуу урьхнаар донгодох дуу уулын цуурай ба
               салхины аятай хослон, єргєн талд дэлгэрэнгvйеэ хангинаж, яруухнаар дуурсмагц,
               адуугаа манаж байсан залуу хvv Цогт агшин зуур дугхийсэн нойрноос сэрэн босож
               тавтайхнаар эвшээн суниагаад, гарынхаа араар нvдээ арчин, дєрвєн зvгт хандвал
               энэ vе сайхан зуны тэргvvн сарын шинэд тул, дэлхийн бодис ба цагийн улирал
               vнэхээр тааламжтай. Хєх тэнгэр тунгалагаар цэлмээд, хєвєн vvл хэсэг хэсгээр
               тунана. Дэргэдэх цэцэг євсєнд нимгэн цагаан хяруу гилтэгнээд, тэртээгийн ой
               модонд ногооны униар залгалдана. Урьхан салхи зєєлнєєр найгаад, ариун агаар
               цээж дvvрэн амьсгалуулна. Удалгvй дvгрэг том нар мандан гарч ирэхэд урьдаар
               баруун ба хойд уулсын орой ба энгэрээр гэрэл тусаад, (дараагаар) ємнєх их талд
               туяа нийтлэн шарлав.
               Yvнд Цогт хvv нэг зэрэг бахдаад, их л баясгалантай байдлаар гялбалзан, уурга




               ЦАХИМ НОМЫН САН
   131   132   133   134   135   136   137   138   139   140   141