Page 137 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 137

137   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               тулж мордон, адууныхаа дэргэд хvрвэл, олон адуу нь нэгэнт ханаад, шилгээх нь
               шилгээж, хєрвєх нь хєрвєєж, шарвах нь шарваж зарим нь эвшээн, зарим нь
               янцгаан, зарим нь годгонон энд тэнд хэвтэж, хол ойр зогсож, нааш цааш явж
               байна. Энэтээ тэнтээ хажуугаар нь эргэлдэн шогшиж, хэдэнтээ хашхирмагц адуу
               бvгдээрээ хєдлєн хурав. Тvvнээс Цогт хvv олны дотроос нэг сонгодог морио
               уургалан барьж, манааны морио юvлээд, адуугаа туусаар нэг бvрдийн дэргэд
               очив. Адуугаа усанд оруулаад, унасан морио услахын хамт хєвєєнд нь явган сууж,
               хvйтэн усаар нvvр гараа угаагаад арчилгvй салхинд хатаан мордож, адуугаа
               бvрдийн хєвєє зvлгийн дээгvvр аятайхан бэлчээгээд, тэндээс алиа саарлыг
               уянгалан дуулж хатируулсаар, гэрийн дэргэд хvрч ирэв.
               Айлын хvмvvс сая босоцгоож, гэр бvр галлан, утаа оргиулж байна. Тvvний эцэг
               Дэлгэр євгєн эртлэн босоод, хаяагаараа нуруугаа vvрэн алхалж явах бєгєєд дун
               буурал болсон vс нь єглєєний хяруутай хослон зэрэглэнэ. Цогт хvv уяан дээрээ
               очиж, мориноосоо буугаад эцгийн ойр очмогц эцэг нь, « За хvv адуугаа сайн манав
               уу ?». Хvv:
               «Сайн маналаа. Та энэ єглєє юунд ийм эрт босов?» Эцэг:
               «Авын мэдээ ирээд, би чинь чамайгаа хvлээн хvлээн байна. Бушуу орж цайгаа
               уу»гэмэгц, хvvгийн нvд нь сэргэж, бахтай сэтгэл тєрєн, эцгийн хамт гэртээ орвол,
               эх нь цайгаа буцалгаад, самран сvлж байна. Эцэг зvvн хойно, хvv баруун талд тус
               тус сууцгаасны хойно, хvv «Авлах гэнээ, юутай сайн бэ. хэзээ болох вэ?». Эцэг:
               «Єчигдєр орой ахмадынхаас Даян гуай ирж, одоо зургаа хоноод 15-нд авлахаар
               хэлэлцэж явав. Энэ ав болбол онц ихээхэн ав болох бєгєєд нийт гурван нутгийн
               ардууд нийлж Жавхлант Хайрханыг арлан,Баян хангайг євєрлєж, Ширээтийн
               шилийг хярлан Цайдамын хоолойг хажуулж, Хvрэлийн талыг тойрон авлах тул,
               гайгvй их ав болно. Сайн морьдоо барьж уявал зохино».Хvv нь:
               «Тэгвэл vнэхээрийн их сайхан ав болох юм байж, ямар морьдоо баривал сайн
               бэ?» Эцэг:
               «Надад хурц халтарыг барь. Чи єєрєє ялгуун хараа барих буюу єєрєє мэд. Тvvнээс
               гадна адуучин ба хvvхдvvд хэн хэн явалцах ба ямар морь унацгаахыг тvvгээрээ
               мэдэлц»
               Хvv: «Тэгвэл эртхэн явж барилан уяя» гээд цайгаа ууж базаасны дараа, эцэг ба
               хvv хоѐулаа адуучин ба багачуудаас хэд хэдийг дагуулан зэрэгцэн хатируулсаар
               адуун дээр хvрч очив.
               Энэ vед Цогт хvv олон морьдыг уургалан барилах нь бахтай, авьяастай, шаламгай.
               Єєд ба уруугvй хєєж, зєв ба буруунгvй шургуулан барихыг vзсэн хvн бvхэн гайхна..
               Тєгсєєгvй 1934


                                                    ШУВУУН СААРАЛ
                                                     (бяцхан үлгэр)

               1
               Хөндий талын зэрэглээ мяралзан жирвэгнэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн
               жижигхэн юм түүний дотор сүүмэлзэх нь холоос үзэх нүднээ яахин даруй
               танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл. Хурдан морины
               яралзан ирэх эр хүний бахдал. Ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна.





               ЦАХИМ НОМЫН САН
   132   133   134   135   136   137   138   139   140   141   142