Page 134 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 134

134   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               -Би явъя! Хэмээн даруй босоход тэд зэрэг зэргээр шєнє болох гэж байхад газар
               мэдэхгvй ганц хvvхэд чи яахин чадна, хэмээн хоригловч, Балгармаа « Yvнд би эс
               явбал хэн явах вэ? хэмээн шууд марган гарч одов.
               Балгармаа гэрээс гарахад нэгэнт бvрий барай болжээ. Хаяа тойроход замхарч
               бvхий цагаан гэгээний дунд тvvний саарал морин хоѐр чих соотогнон хєдєлж байх
               бєгєєд тушааг тайлж мордоход газар цавчлан явахыг тэмvvлэх агаад Балгармаа
               хотоос гармагц даруй хатируулан зvvн ємнє зvг явав. Хєєрхий бяцхан охин гvн
               шєнє юуны тул хэрхэн явахыг болзохуйяа бэрх.
               Хємсєг мэт шинэ саран агшин зуур далд оров. Эсрэг этгээдээс шєнийн салхи сэр
               сэр хийхэд Балгармаагийн дотор жихvvцнэ. Сэтгэлийн дотор нь уялдаж байсан
               Болд vе vе vзэгдэж, vе vе vгvй болно. Аяа учирч уулзахын заяа нэн явцуу болжээ.
               Єндєр давааг єгсєн гvн ойн дотор ороход хав харанхуйн дунд энхэл донхол vргэлж
               тохиолдож энд тэнд тас няс чимээ гаран, морь байн байн зог тусах бєгєєд тvvнээс
               зам алдаж шивэр модны дотор дєрвєн зvгийг ялгахгvй, хvн олонд тусыг хvргэнэ
               хэмээсэн нь харин эзгvй хээр газар чоно араатан зууш болоход бэлтгэгдэж,
               цухалдан айх цочих vргэлжлэн байтал гэнэт модон дотроос буун дуу гарч, тvvний
               сум толгой дээгvvр нь шунгинан єнгєрєхєд морь бусган тогтож ядаж байхын зуур
               хажуугаас нь хоѐр цэргийн хvн тулж ирэн буу сумлан Балгармааг юун хvн бэ?
               хэмээн зандрахад Балгармаа, Ардын цэрэг болохыг таньж нэгэн зэрэг баярлавч
               басхvv сvрээс айн хирдхийж учир явдлыг тоочин хэлсэнд харуулын цэрэг
               байлдааны дvрмээр тvvнийг барьж штабын газар хvргэв.
               Балгармаа тэр шєнє байцаалган хянуулж vнэн байдлаа мэдэлцсэний хойно
               маргааш vvрээр цэргийн хамт явах замд сэтгэл яаран Болдын царай харагдан, амь
               алдсан болов уу? хэмээн ямагт бодогдох бєгєєд цэргийн дарга нарт хэлж єгєн айх
               эмээхийг умартан даруй байлдааны газар буун дуу сонсохыг хvсэн одно.
               Ирээдvй хэргийг яахан болзоно. Юу болохыг хэн мэднэ. Арван хэдэн хvлээстэй хvн
               цєм энэхvv дэлхий дээр эцсийн шєнийг гаслантайгаар vдэж, хатуу зоригийг нэгэнт
               барьцгаасан бєгєєд гагцхvv хойно бэлбэсрэн єнчрєн хоцрох гэргий хvvхэд ба эцэг
               эхийн энэлэхийн тул, зовнин урт урт шvvрс алдалцсаар байтал єглєєний тунгалаг
               наран гарч ирээд басхvv тэдний дээр тусгана.
               Мєнєєх жанжин манжин хэмээгчид нь зуурдын дэвсгэртээ цадтал унтаад єлссєн
               мэт босож ирэн, нэг хvнийг аваачиж хоѐр гурваараа бєєгнєрєн хонь алах гэж
               байгаатай адил хутга гаргаж євчvvг нь хадахад мэсийн ирэнд мєгєєс нь ширжигнэж
               муухай дуугаран хавьчих бєгєєд зvрхийг нь сугалан авахад нэг чанга дуун алдаад
               эцэслэв. Yvнийг хvн тєрєлхтєн нvдээр vзэж чадашгvй байтугай, сэтгэлд бодон
               тvвдэшгvй, хэний ээлж одоо болох бол хэмээн нvд анина.
               Тэд нар зэрлэг араатан мэт хєлхєлдєн тэдний хажууд ирж хvнийг шилэхэд Болд
               олныг нvдээр vзэж гасалснаас одоо тарчилж vхвэл дээр хэмээн намайг аваачигтун
               хэмээсэнд чиний дураар болдог юм уу хэмээгээд єєр нэг хvнийг хєтлєн явахад
               тэрхvv хvн нvдээ бvлтэлзvvлэн чичрэн дагжиж шууд буудан алахыг гуйх бєгєєд
               vнэхээр, тємєр чулуу мэт зvрхтэн боловч, тэсэшгvй атал, тэгвэл бvр тарчилгаж
               ална хэмээн хоѐр гурван хvн дарж арьсыг нь яран судас шєрмєсийг нь нэг нэгээр
               нь сугалсаар гурав дєрвєн цаг гаслуулан бархируулан байж бас хагас амьтайгаар
               хаясандаа ханаж энэ єдрийн зугаа нь энэ хоѐроор бага тайтгарчээ.
               Аяа эрлэг тамын орон хэмээн єгvvлдэг байдаггvй юм, харин энд гардаг аж. Эх
               болсон зургаан зvйл хамаг амьтны тусын тул хэмээсэн лам нараас ийм юмыг




               ЦАХИМ НОМЫН САН
   129   130   131   132   133   134   135   136   137   138   139