Page 132 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 132

132   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               мөн дув дуугүй түүнийг ширтэнэ.
               Мөнөөх гурав, хүүхний нэр усыг асууж мөн л ийм тиймийг сураглах хүүхэн айсан
               тул:
               -Мэдэхгүй, мэдэхгүй гэхээс өөр хариу үл гаргана. Үүнд тэд нэг зэрэг зандран
               түрэмгийлсэн боловч дараагаар бяцхан номхорч
               -Мантай яв. Жанжин хатан бол гэх үг эхлэн үжидлэн ѐсон бусчлах байдал гаргахад
               Балгармаа жолоог чанга барьж холхон зогсоно.
               Энэ үед Болд сэмээр нүд дохиосонд Балгармаа учрыг мэдэж даруй морио гуядан
               зугтан одсонд, Болдыг хөтөлж явсан нэг хүнээс бусад хоѐр хүн нь хойноос хөөсөн
               боловч Балгармаагийн морь сая барьж унасан тул, цахилах мэт гялалзан далд
               оров.
               Үд нэгэнт хэлбийж өглөөний цэлмэг тэнгэрт бараан үүл тал талаас хуралдаад,
               бороо орох төлөвтэй болж, жихүүн салхи сэр сэр салхилна. Болд, тэр гуравт
               хөтлөгдөн явах бөгөөд хүлгийн сур нь маханд гүнээ шигдэж, зүс царай нь улам
               улам шарлан энэлнэ. Хаана аваачих, юу болгохыг мэдэхгүй галиран, хааяа хаяа
               тэднийг муухай харна. Харилцан ярилцахыг сонсвол, энэ жанжин, тэр жанжин,
               тийм хувилгаан, ийм дар эх гэлцэх бөгөөд басхүү ингэж албал бахтай, тэгж албал
               таатай хэмээн өгүүлэлдэх нь, чихэнд сонсоход туйлын аягүй . Нар баруунаа
               хэлбийх үед нэг уулын завыг өгсөн явсаар, удалгүй тэдний үүрлэсэн газар хүрэв.
               Нэг бяцхан хийдийн дуган сүмийн алтан ганжир оройн нарны гэрэлд
               үзэсгэлэнтэйгээр гялалзаж,мөргөлчин ардын сэтгэлийг нэвт цацрах боловч, түүний
               дэргэдээс амьтан хүнийг алах бузар яргачид гарна хэмээн хэн хэрхэн санана.
               Тэрхүү хийдийн хажууд үүдэн дээрээ шүхэр туг ба хийморь зэргийг хийсгэсэн
               хэдэн гэрийн хооронд эр эм, лам хар хэдэн зуун хүмүүс ийш тийш бужигналдах ба
               энд тэнд хэсэг хэсгээр бүлэглэлдэнэ.


               Зvvн гэрийн дэргэдvvр єнгєрєхєд гав гинж хангинаж, гаслах дуу гаран, бас шаахай
               тас, нясхийж хvний ѐолох холоос сонсогдоно. Болд хvн болсоор ийм юм огт
               vзсэнгvй тул vнэхээр нvд халтирч сэтгэл сэржигнэн, зvvд зэрэглээ vлгэр домог мэт
               болж гайхна.
               Мєнєєх гурван хvн хамгийн баруун талын гэрийн дэргэд хvрч очсонд ємнєєс нь
               хоѐр гурван хvн угтан морьдыг нь авав. Болдыг буулгаж урагш хєтлєн, нэлээд хол
               аваачиж хєгшин залуу арав илvv хvлээстэй хvмvvстэй нийлvvлэн хєлд нь тємєр
               тушаа торгон орхив.
               Болд урьд таниагvй, хэн болохыг мэдээгvй боловч, єєрийн шинэ нєхєд болох
               тэдэнтэй мэндлэн ямар юманд орсон болох учрыг асуувал, олонх нь дуу гарч
               чадахгvй нэг хоѐр хvний дорой дуугаар єгvvлэх нь vхэхийг хvлээж буй бєгєєд бага
               тамлуулж алуулбал заяа тэр гэлцэнэ. Болд цочин цааш нарийвчлана суувал, дєч
               гаруй настай нэг хар хvн энэ болбол, Очирбатын яам гэгч юм гэнэ. Yзвэл, Очир
               там хэмээн ярилцдаг мєн шиг байна. Миний хєвvvн хотод алба хаадаг тул,
               баригдаж ирэн байцаалгасаар дєрєв хонов.
               Эд нар болбол,саяхан хэдэн хоногийн дотор гараад ойр хавийн хvн малыг сvйтгэн
               байна. Их тєлєв зэрлэг араатан шиг загнах ийм аюултай юмыг ер vзсэнгvй гэнэ.
               Бас нэг хvн хорин долоо найман настай эдний жанжин гэгч нэг шийдэм адислан
               єгч, цэрэгт яв гэснийг эс хvлээсэн учир, маргааш єглєє шєрмєсийг нь сугалж ална
               гэсэн гэнэ. Зvvн талын хацар нь шарх бvхийг асуувал, єчигдєр ная шаахайдуулсан




               ЦАХИМ НОМЫН САН
   127   128   129   130   131   132   133   134   135   136   137