Page 127 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 127

127   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               хурууны үзүүрээр тогшиход хэдийгээр чим чим хайравч, гэрийн дотор орсны
               хойно, халуун гарыг барихад сая бахтай. Байшингийн дотор зул ба дэнгүй гагцхүү
               зуухны доторх нурман гэрэл сүүмэлзэн туяарч, үзэсгэлэнтэй охин түүний нүүр дээр
               тусах бөгөөд энэ үе гэрийн доторх тааламжтай үзэгдлийн дунд гэрэлтэй, түүнтэй
               тэврэлдэн, янаглалдаж үнсэлцэхэд даруй жаран градус халуун болоод, басхүү бие
               биеийн нөлөөнд согтон унажээ. 1931 он

                                            ЦАГААН САР БА ХАР НУЛИМС


               ..... дугаар оны хуучин улирлын арван хоѐр сарын гучны өдөр тэнгэр цэлмэг, нар
               шарлан туссан үнэхээр нэг сайхан өдөр байв. Хойд уулын энгэрээр дун цагаан цас
               гилтэгнэн, түүний зах сэжүүр нь сэмэрч орж ядсан эцэнхий туранхай үхэр малууд
               хөл дээр гарч, үүгээр түүгээр сүүлээ ширвэн явцгаадаг нь санагдаж, тэсгэм
               хүйтний илч хариад, хаврын сайхан улирал ирж байгаа нь мэдэгдэн, хэдийгээр
               тааламжтай сайхан авч, малчин ардын бүсгүй Цэрмаа, Дагдангийн хаяанд зогсож,
               сэтгэлд их л гунихралтайгаар элдэв зүйлийг бодмоглон урт урт шүүрс алдана.
               Юу гэвэл, Цэрмаагийн нутаг Гурван сайханы өвөрт бөлгөө. Гэр ядуу тул, эцэг эх нь
               түүнийг хотод илгээж, Дагдангийнд зарцлуулан суулгасаар, гурван жилийн нүүр
               үзэж байгаа нь энэ. Дагдангийн ажлын ихийг хэлэх үү, түүний эхнэрийн чангыг
               хэлэх үү, ирснээс хойш хэдэн жилийн дотор ер ч амарсангүй, бие сэтгэлийн
               зовлонг цадтал үзжээ. Энэ завсар Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн
               турсан хоѐр яг тэнцэнэ. Ялангуяа ойрноос цагаан сар болно хэмээн анхны хэдэн
               шөнө банш хийж нойргүй хонов. Дараах хэдэн шөнө юм оѐж үүр цайлгав. Өнөө
               өдөр үүргэлэн нойрмоглож, бүхий бие зүдрэн галиравч, урьд нутагт байхдаа ийм
               нэг сайхан нар тусаж, уул талын цас хайлсан хаврын сайхан өдөр гэрийн хаяандаа
               сууж, сая төрсөн хэдэн хурга, ишигтэйгээ наадан тоглож байсан нь гэнэт санагдаж,
               гэр орон эцэг эх, хөдөө нутаг юугаан мөрөөдөн уйтгарлаж, сэтгэл нь хөдлөн байгаа
               нь энэ ажгуу.
               Гэтэл Дагдангийн эхнэр зургаан ханатай том гэгчийн цагаан гэрээс гарч ирээд, их
               л хүйтнээр хялайн харж, аягүйгээр зандран« Чи яасан хар золиг вэ? Олбог
               хивсний шороо, тоосыг гүвээд ир гэхэд энд юугаа хийсэн муу монди вэ? Хашааны
               хог арилгасан чинь энэ үү? Маргааш цагаан сарын шинийн нэгэн гэгчийг мэдэж
               байна уу, үгүй байна уу мал чи» гээд туужуугаар нуруун дунд нэг цохиж аваад,
               уурлан зогсоход Цэрмаа эсэргүүцэх аргагүй тул, «Толгой өвдөөд салхинд зогссон
               билээ, авгай минь» гээд хажууд бүхий том хивсийг авч, дааж ядан, цасан дээр
               сэгсэрнэ. Энэ үед ноднин жилийн бариулсан таван жангийн орос байшингийн
               цонхоор Дагдангийн охин Мядагмаа гэзэг үсээ самнан, нүүртээ оо энгэсэг түрхэн
               басхүү шинэ хийсэн бор ногоон торгон дээлээ тааруулан өмсөж байх нь үзэгдэнэ.
               Байшингийн дотор исгэрэн дуулж ийш тийш сэлгүүцэх бөгөөд цонхны бяцхан
               салхивчийг нээж, Цэрмааг дуудан: «Залуу айлчин эрчүүд ирвэл зүүн тасалгаанд
               оруул» хэмээн бас тушаал гаргана. Цэрмаа, Мядагмаагийн торгон дээлийн өнгөнд
               гялбахдаа өөрийн муу уранхай даавуу дээл уруугаа нэг хараад, Мядагмаагийн
               танхилзуур байдлыг өөрийн энэлэлт байдалтайгаар харшуулан бодож, нүднийхээ
               нулимсыг гилтэгнүүлсээр гэдрэг одож бас олбог журмын тоос шороог гүвж
               шүүрдэхийн хамт цагаан сарын өдөр манай гэрийн эзэд цөм сайхан торго дурдан
               дээл, буга минжин малгай хийж өмсөцгөөнө. Элдэв зүйлийн амтат идээ ба архи




               ЦАХИМ НОМЫН САН
   122   123   124   125   126   127   128   129   130   131   132