Page 125 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 125

125   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               хүний ухаж мэдэхийг дагуулан хөгшин хүний аан уун гэхийг дахин дахин хүлээн
               үдэш болтол ярьж элдэв учрыг сая арайхан таниулав. Түүнээс удалгүй урьдах
               хамтралын гацаанаас ачлага хөсөг авчруулаад, хөндий талд хөсөрдсөн хөгшин
               эмгэдүүдийг нүүлгэн хүн амьтантай, газар очуулж, хамтралд оруулж халуун хоол
               дулаан хувцастай учруулав. Думхүү чавганцын хүргэн эгж ирээд гэдрэг буцаж,
               Намжил зангийнд дахин зарц бололгүйгээр хамтралын гишүүнд элсэв. Солгой
               Даржаа үүнээс ухаан орж, хамтралын морин тэргийг гуйн суугаад өтөлсөн өвгөн
               тэнхээтэй болж, өдрийн өртөө илүү газар хатируулсаар хоѐр хоноод хийдийн газар
               хүрч зурхайд ламынд очиж хэвийн үгээр хэдэнт яривч, хэрэгсэхгүй болоход нь
               хэдэр үгээр хэдэнт загнаад арван долоон настай хүүгээ салган авч, дагуулан
               ирээд өнөөх хоѐр залуу хүнтэй танилцуулан, залуучуудын гишүүнд оруулжээ. 1931
               он




                                             ХӨДӨӨ ТАЛЫН ҮЗЭСГЭЛЭН

               Хөндий талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн
               үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан
               довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэйгээр үлээхэд хоѐр нүдэнд
               нулимс гялтганан холын барааг харж ядна.
               Өвгөн жолооч, ухасхийн, хийг нэмэхэд дөрвөн хүрд харвасан сум мэт эргэлдэх
               бөгөөд бүртэлзэн харагдагч бараа нэг үе далд орж, нэг үе ил гарна. Удалгүй
               ойртон очвол өмнөх гүвээн дээгүүр сүм хийдийн орой бүртэлзэн цухуйж, алтан
               ганжуур нь өглөөний нарны гэрэлд үзэсгэлэнтэй гялбалзана.
               Гандарсдын хийдийн суврагын тэнд гайхамшигтай манжлага цамхагт өлгөсөн
               хонхны дуу нь хангинан жингэнэнэ. Бүрээ бишгүүрийн дуу үргэлжлэх бөгөөд цам
               жахар бүжиглэж буй ажээ. Хөдөөгийн хүмүүс хэд хэдэн зуугаар хуралдаад, эрээн
               мярааныг өмсөж ийш тийш зөрөлдөнө.
               Сүлжилдэн давхилдах хөдөөгийн хүмүүсийн цэнгэл нь миний сэтгэлийг даруй
               бахдуулж, Сан бэйсийн морины сайхан нь миний дурыг хөвсөлзүүлэн хөдөлгөнө.
               Монгол газар минь уудам юмаа. Маш сайхан морьтой юмаа, морио унаад
               давхихад манай цог заль сэргэнэ.
               Ийшээ ширтэж, тийшээ гөлрөн, үүнийг гайхаж ,түүнийг бодсоор явтал, олон
               морьтой хүмүүсийн дундуур нэгэн сайхан саарал морины толгой тэмүүлэн, ам нь
               ангалзаж, хоѐр чих нь солбилзон үзэгдэхэд хэдийн миний хоѐр нүд гэрэлтэн туссан
               бөгөөд нэг залуу хүүхэн жолоог дугтран зүтгүүлсээр гарч ирэх нь хувилгаан охин
               адил гэрэлтэй ба цог заль өнгөтэй жавхлантай нь түмэн баатар эрсийн боловч,
               зүрхийг чичрүүлэн догдлуулж , төв эрдэмт оюутны боловч сүнсийг холбилзуулан
               татна.
               Цагаан саарал морины нуруун дээр ногоон гөлөмтэй боржигин янзын эмээлийг
               тохсон нь холхи газрын хүлгийн өнгө ялгаран, үзэсгэлэн бүрдээд, түүний дээр
               залуу охин хормойг цэмцийтэл, гуяыг мөлчийлгөн ороогоод, хөндлөн суужээ. Үзвэл
               нас арван найм, ес агаад шинэ сарны адил хурц тунгалаг гэрэлтэнэ. Урт хар
               гэзгийг гурваар даран унжуулж, улбар шар дурдан алчуураар толгойгоо ороон,
               өрөөсөн нүдний дээд тал дээр хэлтгий зангилан үзүүрийг унжуулсан нь залуу




               ЦАХИМ НОМЫН САН
   120   121   122   123   124   125   126   127   128   129   130