Page 124 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 124

124   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               Хандын хамт сууна. Хүргэн Балдан Хуучин сумын занги байсан Намжилынд
               зарагддаг тул, тэдний өрх малын хамт холын хошуунд оторлон оджээ. Баруун
               талын гэр нь Солгой Даржаагийнх, мөн нэг хүүтэй боловч бага наснаас ламд шавь
               болгон өгч хийдэд суулгасан тул одоо тэр арван долоон нас хүртэл гэрт орж ирсэн
               нь цөөн. Гагцхүү хөгшин эхнэрийн хамт зун болбол тарвагачилж, өвөл болбол сур
               элдэж амьдардаг байжээ.
               Энэ жил зуд турхтай болоод ойр хавийн чинээлэг айлууд аль өнтэй газрыг эрж,
               хааш хааш хэд хэдэн өртөө газар нүүдэллэн одоход энэ хоѐр айл уналга ачлага ба
               бүлгүй тул аргагүй энд хоцорчээ. Зөвхөн амьдарч байсан хэдэн малаа зудад
               үхүүлээд, одоо хээр талд өөрсдөө чоно нохойн зууш болоход хүрээд гансран
               сууна.
               Тэднээс нэг өртөө хэртэй Хүлтүг гэх тарианы газарт хэдэн өрх айл байдаг боловч
               хүрэлцэж чадахгүй тул, энэ жил суурьшин буй эсэхийг үл мэднэ.
               Өвлийн шуурга сүрхий боловч өдөр бүр наран ойртсоор тул хуучин монголын
               цагаан сарын аравдаар нэг сайхан цэлмэг өдөр хэдэн хөгшин хотны дотор үдийн
               наранд нуруугаа ээн, бөөгнөрөн сууж, Хандын цай халааж , зутан хийхийг хүлээж,
               гайхсан үгсээ дутуу солин ярилцан, Даржаа ганц үлдсэн ямааны зовлогоо өвчиж
               авав.
               Үргэлжилсэн цагаан цас өмнөд давааны хярыг тултал үдийн нарны гэрэлд
               гилтэгнэн гялбалзана. Өвгөн болсон хүмүүсийн нүд гялбан юуг ч үл үзнэ. Гэтэл
               тэртээ давааны нуруун дээгүүр нэг, хоѐр юм сүүмийн үзэгдэхийг Ханд харж : Тэр
               юу вэ? гэвэл, тэдгээр хөгшид дэмий л харж ядан амой. Нэгдүгээрт: Хүн амьтан
               бараа харалгүй хагас жил болсон ба хоѐрдугаарт: Гэмин Бароны хэлмэгдлийг урьд
               бас үзсэн тул юу ирэв гэж ярилцан зүрх түгшилцэн байв.
               Холын бараа ойртон ирэхэд хотны ноход угтан гүйж хуцна. Хоѐр гурван хөгшин
               гэрийн хаяанд зогсож, хэн болохыг сандран гөлөрнө. Үзвэл, хоѐр морьтой хүн
               хойноо нэг нь дах ганзагалж, нөгөө нь ачмаг тавьжээ.Унасан морины хөлснөөс нь
               уур савсаж, олон уул давааны тэртээгээс хүрч ирсэндээ аахилан гэрийн зүг
               тэмүүлнэ.
               Хаяаны гадна ирээд, буухыг нь харвал эсгий гутал өмссөн, ижил хөх даалимбан
               дээлтэй, нүүртээ цогтой, нүдэндээ галтай хоѐр залуу хар хүн морио тушаад,
               хөдөөний заншлаар хөгшидтэй мэндлээд, гэрт орцгоов. Хүүхэн Ханд хойноос нь
               дагаж орон гал түлэв. Солгой Даржаа тэдний зан ааль номхон байдлыг үзээд айх
               түгших сэтгэлгүй болж, авдрын дотроос шилэн хөөргөө гаргуулж барьсаар зочид
               буусан гэрт орж мэндлэн тамхилаад нэр алдрыг асуун аль зүг хаа зорьж явааг
               сурав.
               Хоѐр залуу хүн Хүлтүгийн суурингийн тэндээс гарсан гэх бөгөөд өврөөсөө цаасан
               тамхи гаргаж, өвгөдийг хүндлэн, өөрсдөө Хандын буцалгасан халуун цайг тавтай
               ууж, туламнаас мах, талх гарган тэд нарын хамт хуваан идэхийн үед хэрэг зоригоо
               тоочин
               -Бид бол Улаанбаатар хотоос гарсан хувьсгалт залуучуудын гишүүд, танай энд
               тариалан ба малчны хамтрал байгуулах хэргээр томилогдон ирсэн, үүгээр түүгээр
               сүлжин явсаар, өдөр хоног нэлээн удав. Сая Хүлтүгийн суурин дээр хорь гаруй
               өрхийг хамтралжуулан харин танай хэдэн ядуу айл энд үлдсэн болох мэдээг
               сонсон, ирсэн бүлгээ. Үгээгүй ядууд, боогдож, зуд турханд гачигдан ийнхүү суугаа
               энэхүү зовлонт байдлыг гагцхүү бусад айлууд лугаа гэтэлж болох учрыг хөдөөний




               ЦАХИМ НОМЫН САН
   119   120   121   122   123   124   125   126   127   128   129