Page 126 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 126

126   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               бүсгүйн дэгжин байдлыг үзүүлжээ. Цайвар өнгөтэй зөөлөн царай нь зуны наранд
               борлоод хоѐр хацарт нь улаан туяа тусжээ. Харах нүдний хар цагаан нь хослоод,
               хотын залуу хүний дээр эелдэг нимгэнээр хөдлөх тутамд нүд эрхгүй дагалдан
               давхина.
               Энгэр нударгыг хар торгоор эмжиж, нарийхан хошмог тавьсан хүрэн ягаан чисчүү
               дээлийг өмсөн, зүүн ханцуй дотроос нарийхан хурууг цухуйлган, жолоо цулбуурыг
               хугас барин атгаад баруун ханцуйгаа сул тавин, түүний дотор гараа нуун,
               ташаагаа тулж буулгасан том нударгыг далбайлган бүрхүүлсэн нь шинэ цагийн
               хээнцэр байдлыг гайхуулжээ. Хоолойн товчийг задгай тавьсан дотуур басхүү хар
               торгоор бөөрөнхийлөн эмжсэн цайвар шар дурдан цамцны зах цухуйж буй агаад
               түүний дотор нимгэн цагаан хөрстэй гуа хүзүү үзэгдэхэд хазаад авмаар буй.
               Шар бажгар дурдан бүсийг шавхийтэл жийсэн нь талын идэр махбодыг
               бахархуулжээ. Харь газрын залуу хүн түүний замыг хөндөлдөн саатуулж, хэдэн үг
               асуун хэлэлцэхэд тал газрын бага охин тэр жолоог татаж, дуртайгаар түдгэлзэн
               хариулан өчиж басхүү энэ тэрийг лавлан сонирхоно.
               Ташаа нь тэвхийж, хавирганы яс нь зурайсан ялгуун саарал морь тогтож ядан, гуа
               сайхан дөрвөн хөлөөр ээлжлэн газар цавчилж, уран сайхан толгойгоо ийш тийш
               сэжих нь агаарт дэгдэж, үүдэнд умбан алдах боловч, дээр нь унасан үзэсгэлэнт
               охин ажиггүй сууж өгүүлэлдэх бөгөөд үг хэлэлцэн хичээнгүйлэн аашлах нь бага
               хүүхэд мэт хөнгөмсөг эевэрүү хасын өнгөт дөрвөлжин цагаан шүдээ яралзуулан үе
               үе инээмсэглэн мишээх хаврын улирал ирж буй адил бахтай. Эелдэг түүнийг үнсэж
               шимж ханашгүй.
               Хээр талын дунд хөндлөн гулд давхиж хөдөөгийн саруулд биеэ гайхуулсан ийм нэг
               үзэсгэлэнтэй учраад хэрхэн сэтгэл хөдлөхгүй байж болох ажээ. Чинээгээр
               хичээнгүйлэн хэлэлцэж, сонирхлыг тавина. Өндөр хааны өврөөр нутагладаг гэнэ.
               Өнөө өдөр тэнд буусан гэж өмнө хөндийгөөр угалзан цэнхэрлэж урссан Хэрлэн
               голын хөвөөн дээр нэг эрээн майхан бүрэг бараг үзэгдэхийг заагаад, даруй морио
               ташуурдан харайлгаж, исгэрэн харайлгасаар одов. Хэрэв би морьтой болоод
               завтай явсансан бол доо. 1931 он




                                        ӨВЛИЙН ХҮЙТЭН, ЯНАГИЙН ХАЛУУН


               Өндөр уулыг цагаан цас хучаад
               Өнөө шөнийн хүйтэн тас нясхийж
               Орой дээр олон од жирэв, жарав гилтэгнэнэ.

               Жихүүн шамарга нэг үе хаялж, нэг үе татран манан будан хот тосгоныг бүрхэх нь
               нягт гүн. Идэр нэг зэрэг үүнийг бодож, нэг зэрэг түүнийг санаж , харанхуй
               гудамжаар чив чиг алхална. Өндөр газрын хүйтнийг хэлэх үү, энэ шөнийн
               жавартай ширдхиймээр огцом буланг минут бүр тойрч, хирдхиймээр чимээг секунд
               бүр сонсовч, шууд нэг зүгт сум мэт явах нь юуны тул бэ! Тэсгэм хүйтэн, бүхий
               биеийг жихүүцүүлэн, ясхийм байдал хамаг сэтгэлийн зэвүүцүүлнэ.
               Тэртээ хашааны завсраар байшингийн цонхны бүдэг гэрэл сүүмийн үзэгдэх нь хэн
               хүний сонирхолд тэр бүр тусахгүй боловч, түүний өөр хэн ч үл мэднэ. Хүйтэн цүүг




               ЦАХИМ НОМЫН САН
   121   122   123   124   125   126   127   128   129   130   131