Page 121 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 121

121   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               Нэг уулын энгэрт буй vхэр бууны бялтыг цохилмогц тэртээ талын хажууд нь цусыг
               урсгана. Энэ хоѐр хэн бэ гэвэл, хоѐул бие хvчинг vнэлэгч залуу ард ажээ. Хєндий
               талд гаслах дуун тэнгэр тулаад єчvvхэн тугалганууд огторгуйгаар бvжиглэхийн vед
               хєрєнгєтєн баячууд тавлаг асрын дээр найрлаж цэцэг цацан наадан, тэдний
               цусаар нэрсэн архийг амттайхнаар шимэн хєлчvvрч сэтгэлээ баясуулна. Єшєє ч
               vгvй, атаач vгvй, гэм ч vгvй, хор ч vгvй олон ардын хvvхдvvд харилцан тэмцэлдэж
               нэг нь нєгєєгєє буудан, нєгєє нь нэгээ жадлахыг vзвэл vнэхээр зvрх євдєлтэй. Нэг
               хэдэн эзэрхэг этгээдийн мэхлэлд хууртан явааг яахин даруй мэдэж гэмшинэ. Ясан
               уул босож цусан далай урсан зовлонт амьсгал ертєнцийг бvрхсэний хойно, тэдний
               булшны дээрх хувхай цагаан хэрээс моднууд нь сарвайн vзэгдэж, хvний сэтгэлийг
               сэрдхийн уйтгарлуулсаар байна.
               Аяа хєрєнгєтєн этгээдийн vvсгэсэн ба
               Yvсгэхийг завдан байгаа
               Хорт байлдааныг
               Хорсон заналтайяа. 1931 он




                                      НЭГЭН СЭТГЭЛИЙГ БЄМБЄРYYЛСЭН YЕ


               Санамсаргvй байтал цонхны завсраар нэгэн хєгжмийн эгшиг шургалан орж ирээд,
               миний зvрхийг маажлан догдлуулахад даруй сэтгэл тогтож ядан тvvнийг дагуулан
               гадна гарав.
               Ганц залуу эр холхи уулны амны амсарт агч нэгэн дvнзэн модыг нєхєр болгож,
               тvvний дээр сандайлан сэмээр сууваас, цагаан гэгээ тэртээ уулын чанад уруу
               замхран орж нэгэнт эргэн тойрон бvрvй баруй болоод, басхvv нам гvм гагцхvv
               зэрэг этгээдэд гацааны айлын гэрч єчvvхэн гал сvvмэлзэх нь гялтганан vзэгдэж,
               нєгєє талд бэлчээртээ хоцорсон хэдэн ямаа хадны ѐроол дахь бутыг хэмлэнэ.
               Зvvн умарт зvгт тариачин эр хуур дэлдэж бvхvйн аялгуу хэсэг хэсгээ, сайхан
               vнэртэй зєєлєн салхин лугаа наадалдан ирж, миний чихний тус єртєєлєн сэтгэлийн
               дотор уйтгар баярыг холдуулан ундруулж, хєєрхий єчvvхэн зvрх уяруулаад ,
               тvvнээс хажуугийн булагт орж тvvний яруу урсгал лугаа бvжиглэлдэн одно.

               Нэгэн бүлэг сувдын аялгууг арайхан зочилж өнгөрүүлэвч, дараагаар бас нэгэн
               сүрэг цэцгийн хөг айлчлан ирэх тул, хэдийнээ миний хүсэл, мөрөөдөл, дурсгалд
               фантаз хуримд бэлтгэсэн ширээний дээрхтэй адил зэрэглэж агшин зуурын дотор
               өнгөрсөн ба ирээдүй түмэн зүйлийн хэрэг, мянган эхтэй явдал үргэлжлэн
               санагдаад, сүнсэн өглөөний ба үдшийн сайхан орны хооронд сүлжиж, тэнгэр ба
               талын гайхамшигтай орнуудаар айлчлан, түүгээр хөндлөн гулд зугаацахыг хүснэ.
               Зүрхэн чөтгөр ба дагина зэргийн янз бүрийн янаглалын хатан хаадын уруул дээр
               бөмбөрөн аль зөөлнөөр эрэмцэнэ.
               Ийнхүү байдлыг хавар цагийн сиймхий шинэтгэлийн дундаас таалж, миний зүг
               мишээн ширтэх атал, зүрхний дотор хэзээ зул барихыг хэлж өгөх бас болоогүй
               хэмээнэ. Энэ орчлон чи юу бодож байнам.
               Ийн тийн мансуурсаар гэнэт үзэхэд хөгжмийн дуу ч замхарчээ. Салхины амьсгал ч
               ширүүджээ. Шөнийн хүрдэн яаран довтлов. Залуу эр нэгэнт урт шүүрс алдаад




               ЦАХИМ НОМЫН САН
   116   117   118   119   120   121   122   123   124   125   126