Page 116 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 116

116   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               Ламбугуай бяцхан байзнаарай гэж хүүхэн өгүүлэхэд лам юу болохыг хүлцэж ядан,
               долоовор хуруугаа норгож, байшингийн цаасан цонхыг цоолоод, мөнхүү бяцхан
               нүхээр ажиглавал, хүүхэн хөнжил дээрээ дотуур хувцсаа тайлж байх нь дэнгийн
               гэрэлд үзэсгэлэнтэй үзэгдэж,сэтгэлийг хөдөлгөхөд ламын хоосон чанарын
               бодлогоо хэдийнээ нөгөө ертөнцөд шилжиж винайн ѐс нэгэнт баруун зууд очоод,
               тачаангуйн гал дүрэлзэн бадрахад яаран орж хүүхний хамт нойрсов. Түүнээс
               ертөнцийн хэрэг ламын сэтгэлд тааламжтайг тоочвол барахгүй. Даруй өглөө
               харьсан боловч үдэш санагдан эргэж ирсээр, нэгэнт хэд хэдэн сар болж баруун
               дамнуурчны ба гандангийн дэнж хоѐрын хооронд нэг нарийхан шинэ зам нээгдэв.
               Түүнээс Иүй Бай-хуа, авах идэхийг эрхэмлэхийн тул энэ завсар баян гэвшийн
               буянгаар дэмий л тарвалзсан боловч, бас ханахгүй, Гэвш Лодон ертөнцийн
               цаламд нэгэнт урхилагдаж, хүүхний арга зальд


               автагдаад юу гэвч гажуугvй болсон бєгєєд яван явсаар лам гандан дахь хашаа
               байшин ба гавж болохын тулд бэлтгэсэн юмаа бvгдийг нийлvvлж, Иvй-Бай-хуад гуа
               сайхан элбэг дэлбэг хашаа байшин тєхєєрч хорооны газар хамтран суух болов.
               Нэг єдєр гэвш Лодон гэртээ ирээд байшингийн хаалгаа татвал дотроос тvгжжээ.
               Цонхны булангийн завсраар нууж vзвэл Иvй Бай- хуа нэг залуу хар хvнтэй
               тэврэлдэн сууна. Иvй Бай- хуагийн хуучны зузаан янаг бий гэсэн нь энэ мєн байна
               гэж лам нэгэнт таниад уур нь бадарч занчилдъя гэж байшингийн хаалгыг хэмх
               цохин орж, хэрvvл шуугиан гаргав. Гэтэл хvvхэн єчvvхэн ч эмээх зовох байдалгvй
               бєгєєд харин ламд дургvй учрыг хэлж хараан загнаж, хєєн гаргасанд лам заалдъя
               гэвч хуврагийн ѐсоо эвдсэн тул аргагvй гунирхан байшингийн босгыг нь тэвэрч:
               Хvv минь би чамд хайртай
               Одоо би хаашаа очих вэ?
               Єєр хvнтэй ханилах хамаагvй
               Гагцхvv намайг бvv орхи
               хэмээн хоѐр нvднээсээ ертєнцийн хар нулимсыг борооны дусал адил асгаруулна.
               1930 он




                                                     ТАВАН МИНУТ


               Таван минутын хугацаа хэдийгээр богино боловч, тархи ухаан тивд хэдэнтээ
               зугаалан одож, хэдэнтээ эгж ирэх бєгєєд МАРЗ-ийн байшингаас дэгдэн гарч,
               Марсын ертєнц дээр нисэн одвол, харин зуун жилийн зузаан нєхєр наука -лугаа
               учирсан бєгєєд удалгvй Марс ба МАРЗ хоѐрын хооронд замыг нээж уран
               зохиолчдыг урин аваачиж шинэ сониныг vзvvлэх гэнэ. 1930 он




                                               ...ЯВЖ ТАМХИНЫ УТАА...

               ... Яаж тамхины утаа архины аагт хоѐр цаг хvртэл суусан тvvнд vнэхээр
               сэргэмжтэй сайхан тул, цонхыг хаахыг vл хvснэ. Харин удалгvй ємссєн дээлийг




               ЦАХИМ НОМЫН САН
   111   112   113   114   115   116   117   118   119   120   121