Page 120 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 120

120   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               Лувсан эрт боссондоо гансартал эвшээн, урт замд мацалхийлэн алхах нь
               хэдийгээр зvдvvртэй боловч, урьхан салхи ємнєєс нь зєєлнєєр vлээж, vдийн нар
               ууц руу тєєнєхєд бас ч нэг жаргал шиг санагдана.
               Хэдэн vхрээ гараар нэгэнт гуядаж , амаар хэдэнтээ гуугалсаар санамсаргvй явтал ,
               ар талд шуугих чимээ гарна. Цочин гэдрэг ажиглавал, хєтєлсєн хэдэн vхэр хэв
               хэвээр, дув дуугvй цувралдан явах тул, сэтгэл нь тайтгарч, цааш алхлав. Гэтэл
               шуугих чимээ нь улмаар ихдэж, хоосон огторгуйд хvрчигнэн хорчигноход
               Лувсангийн сэтгэл нь сэр хийж, нvдээ сортойн, чихээ сэрвийн, элдэв юм бодогдон,
               «Хаврын эхэн сард тэнгэр дуугардаггvй юмсан. Галав юvлнэ гэгч нь арай болоогvй
               юмсан» хэмээн санаж зvрх догдлон, дєрвєн зvг, найман зовхист ажиглавал, vvл ч
               vгvй, хvн амьтан ч vгvй шороо ч vгvй, тоос ч vгvй аливаа байдал нам гvм, хамаг юм
               хэв хэвээр байтал, сонсох тутам єнєєх дуу нь улам ойртон, дээгvvр нь хvрчигнэхэд
               дээш харвал, харин нэг том шувуу мэт юм нисэн явна. Тэрэгч Лувсан тавин хэдэн
               нас хvртлээ тийм том шувуу vзсэнгvй, хэдийгээр хан гарьд гэдэг нэг том шувуу
               байдаг юм гэж сонссон боловч, бас энэ тивд байдаггvй гэж ярьдаг тул,
               адилтгашгvй, дэмий л гайхан дахин сайнаар ажиглая гэтэл, энэхvv нэг эгшинд
               тэртээ уулын цаана далд оржээ. Энэхэн зуур Лувсан нэг vе жигтэй болоод
               зvvдэлсэн ба vзсэн хоѐрын алин билээ гэж эргэцvvлэн, зvгээр юмуу, хувилгаан юм
               уу гэж мухар сvсгийн vvднээс гайхсаар юу ч болов Улаанбаатар хотод очсоны
               хойно чавганц нарт ярьж, цайгий нь уух сонинтой болов гэж бодоод vхэр тэргээ
               гуугалан урагш явав. Удалгvй Улаанбаатар хотод ирэв. Уржигдрын vзсэнээ авгай
               хvvхдэд яръя гэтэл харин урдаас нь угтаж аваад «Манай хvрээнд нисдэг тэрэг гэгч
               нэг сонин тэрэг ирсэн биш vv» гэж хvvхдvvд нь хvр хvр гэж дуурайн бархиралдаж,
               хєгшид нь « Сvрхий юм, хачин юм» гэж залбиралдан байхад Лувсан хэдийний догь
               хvн тул дэмий чалчихаа байж даруй нэг таних залуу албаны хvнтэйгээ уулзан
               асууж, энэхvv нисдэг тэрэг нь хvний арга ухаан эрдэм соѐлын vvднээс бvтсэн
               болох бvхий л учрыг олж сонсоод, ихэд гайхаж, хєдєєгийн байдалд мунхран сууж,
               хєдєєх заншлаар нэг насыг барахгvй, хєл хvрэх газар явж, ухаан хvрэх юмыг vзвэл
               эрдэм соѐл гэгч их сайхан юм байна гэж мэдэвч, энэ бие хєгширсєн тул ирэх
               жилээс ажилд орох гэж байсан арван хоѐр настай хvvгээ ардын сургуульд хєєн
               явуулжээ.
               1930 он





                                                            ЗУЛ

               Єргєн их тасалгааны vvдийг нээмэгц хоѐр хуруу лааны гэрэл сvvмийн vзэгдэж,
               холоос ирсэн зочны урмыг эвдэх нь тун ч уйтгартай байтал удалгvй цаад
               тасалгааны дотроос залуу бvсгvй гарч ирэн, чийдэнгийн товчийг мушгимагц тvvний
               зvрхний дотор нь басхvv зул ноцож, сэтгэл нь хєгжєєд даруй бийрийг авч шvлэг
               зохион эхлэв. 1931 он




                                          ЭЗЭРХЭГ ТYРЭМГИЙ БАЙЛДААН




               ЦАХИМ НОМЫН САН
   115   116   117   118   119   120   121   122   123   124   125