Page 119 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 119

119   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               ярьж, гавж гуай хэмээн доогуур харан, зайсан гуай хэмээн дорой дуугарсаар
               зуухны хажууд сууна. Авгай хvvхдээс аяга, тарга, хэсэг хусам олж идээд, тэндээс
               гарч баян Балжирынд унага татан єгч, айраг уун, нэг vдийг єнгєрvvлээд, Дэндэв
               тайжийнд хонь гаргаж єгч гэдэс олж идэн, нэг vдшийг дуусгана. Хэдийгээр ухаан
               сэргэлэн хэмээвч, зvvн хошууны захад хvрсэнгvй, баруун мєрний тэртээ гарсангvй,
               зєвхєн гурав дєрвєн єртєє эргэн тойрон газрын оршин суусан тул, юуг vзэж мэдэж,
               юуг сонсох ажээ. Нас хэдийгээр залуу боловч vгээгvv ядуу єнчин балчир тул, нутаг
               сумын хэдэн айлд ээлжлэн зарагдсаар, олигтой аж амьдралын замыг нэгэнт
               алджээ. Євлийн хvйтнийг адуу манаж єнгєрvvлэн, зуны халууныг хонь хариулж
               гэтэлгэх бєгєєд намар ичиж хавар гарагч тарваганаас зовлонтойгоор он жилийг
               нєхцvvлнэ. Єтгєс хуучид энэ хоѐрын vгнээс бус vнэн юмгvй, євєлжєє зуслан,
               хаваржаа, намаржаа энэ дєрвєєс єєр явах газаргvй хэмээн санаж, хємєрсєн
               тогооны доторхтой адил хєдєєгийн бvдvvлэг байдалд хvмvvжнэ. Юутай гомдолтой
               зэрлэг амьдралд, юутай хайрлалтай залуу нас юунд шинэ ертєнцийг vзэхийг vл
               хvснэ. Хvмvvжил нь ийм гунихралтай байдлыг хуучин хvv єєрєє бас яахан мэднэ.
               Хуучны феодал ба лам нарыг гайг мєн хэрхэн танина. Дэмий л байдалд автагдаж,
               зовлон нь жаргал, зэрлэг нь цэнгэл болоод, нэг аймаг улс цєм хучин хvvгийн адил
               нvдээ аньж чихээ бєглєн ертєнц гэгч чухам юу болохыг vзэлгvй, мэдэлгvй хєндий
               талд хоосоор хоцроход тулжээ. Хайран, хєєрхий хєєрхий.
               Гэтэл хуучин хvvгийн нэг нєхєр нь хувьсгалын бууг тавьсан єдрєєс эхлэн хємєрсєн
               тогооны дотор гэрэл тусаж, нэгэн аймаг улс сэрэв. Тэнгэрийн хаяанаас цааш газар
               байдгийг мэдэж, таван далай таван тивийг танин шинэ ертєнц дээр хамт явах
               замыг нээв.
               Хєх монгол улаан монгол болов.
               Хуучин хvv шинэ хvv болов
               Юутай завшаан, юутай баяр. 1930 он




                                                    СОЁЛЫГ ГАЙХАВ


               Хаврын хурц наранд євлийн хунгарласан цас хайлж газрын хєрсийг чийгтvvлэн,
               єсєх тєлжих ногоонд шимийг эх нь сайшаалтай боловч, тэрэгч Лувсангийн зуны
               халуунд хєлсєє урсгаж, євлийн хvйтэнд хуруугаа хєлдєєж олсон муу гутлыг
               шавхайдан дvvргэх нь хайрлалтай.
               Хасаг тэрэгний хяхнах тутам Лувсангийн сэтгэл уйтгарлаж хvрэн шарыг хашигнах
               бvр тvvний уур хvрнэ. Лувсан хэдийгээр єсєх наснаас vхэр тэргээр нєхєр хийж,
               эзгvй талаар гэр болгож дадсан боловч хєєрхий зайлуул, хvний vр тул амрах цадах
               цагийг юунд vл хvснэ.
               Арван гурван наснаас тавин зургаан насыг хvртэл Шарын гол, Улаанбаатар
               хоѐрын хооронд Дагвын євсийг зєєж , Балдангийн тvлээг тээсээр єдий хvрсэн тул
               зам дахь уул, давааг ч андахгvй энхэл донхлыг ч эндэхгvй, нvхнээс гарч хошгирох
               тарвагыг ч барах таних бєгєєд нисэн єнгєрч одох шувууг ч тєлєв мэднэ. Хуучин
               хvний яриаг ихэд сонсож, хэдэн арван жил нилээд юмыг єнгєрvvлсэн тул хєгшин
               толгой сvрхий хаширжээ.
               Хараагийн голд хоноод, Бороогийн голд vлдэхээр явахад бага vдийн vе байв.




               ЦАХИМ НОМЫН САН
   114   115   116   117   118   119   120   121   122   123   124